Өмнөговь аймаг

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна
10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" юм. Уламжлалт анагаах ухаан нь өдөр тутмын амьдрал, үйлдвэрлэл дэх олон мянган жилийн бодит туршлагаас эхтэй бөгөөд энэ нь хүн төрөлхтний өвчин эмгэгтэй тэмцэх тэмцэл, байгальтай зохицон амьдрахын төлөөх хүчин чармайлтын явцад хуримтлагдсан мэргэн ухааны хураангуй юм. Хятадын уламжлалт анагаах ухааны тогтолцоо болох Хятадын анагаах ухаан нь Хятадын соёл иргэншлийн эрдэнэсийн сан бөгөөд дэлхий дахины уламжлалт анагаах ухааны тод төлөөлөл юм.

Хятадын уламжлалт анагаах ухаан нь өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ, хам шинжийг ялган оношлоход суурилсан эмчилгээ, цогц тохируулга зэрэг давуу талуудаараа олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад өөрийн өвөрмөц үнэ цэнээ харуулсаар байна. Хятад улс уламжлалт анагаах ухааныг өвлөн уламжлах, хөгжүүлэх үйл явцыг нээлттэй сэтгэлгээ, өргөн хүрээтэй өнцгөөс дэмжин ажилладаг. Өнөөдөр уламжлалт анагаах ухаан нь оношилгоо, эмчилгээний илүү нээлттэй, практик тогтолцоо болон хөгжиж, дэлхийн 196 улс орон, бүс нутагт тархан, дэлхий дахины хүмүүст тус нэмрээ өгсөөр байна.

Олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдлөө
Ганц ширхэг өвснөөс эхлээд Африкийн тив даяар олон зуун сая тун хумхаа өвчний эсрэг эм хэрэглэгдэх хүртэлх замд артемизинин нь уламжлалт анагаах ухаанаас дэлхий нийгмийн эрүүл мэндийн чухал бүтээгдэхүүн болон хувирч чаджээ. Шавьж устгагчаар боловсруулсан артемизинин нь дэлхий дахинд хумхаа өвчний тархалт болон уг өвчнөөс үүдэлтэй нас баралтын түвшинг эрс бууруулсан байна.

Энэхүү "Хятадын ширхэг өвс" нь Хятадын уламжлалт анагаах ухаанаас дэлхий нийтэд барьсан бэлэг юм. 2015 онд Хятадын эм судлаач Тү Юю артемизинины талаарх судалгаанаараа Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэмдэглэснээр, уламжлалт анагаах ухаан нь олон зууны туршид янз бүрийн соёл иргэншил, үндэстнүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд анагаах ухааны сонгодог бүтээлүүд болон орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүдэд хувь нэмрээ оруулсаар иржээ. Аспирин, артемизинин зэрэг чухал ач холбогдолтой эмүүд нь бүгд уламжлалт анагаах ухаанаас үүдэлтэй гэжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын статистик мэдээллээр олон тооны гишүүн орнууд зүү эмчилгээ зэрэг Хятадын уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний аргуудыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлсэн байна, уламжлалт анагаах ухаан нь дэлхий даяар анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, бүх нийтийн эрүүл мэндийн хамрах хүрээг дэмжихэд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хятад дахь төлөөлөгч Мартин Тейлор: "Хятад улс уламжлалт анагаах ухааны салбарт дэлхий нийттэй хуваалцаж болохуйц олон үнэ цэнтэй туршлагатай" хэмээн хэлж байлаа.

Гадаадын эрүүл мэндийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна

Хятадын уламжлалт анагаах ухаан нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөөд зогсохгүй, хэд хэдэн улсын эрүүл мэндийн байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдөж, тухайн улс орнуудынхаа эрүүл мэндийн тогтолцооны нэг хэсэг болжээ.

Швейцар улсад уламжлалт хятад анагаах ухааныг нутагшуулах үйл явц 1990-ээд онд эхэлсэн бөгөөд өнөөдөр тус улсын өнцөг булан бүрд хятад эмнэлгүүд бий болжээ.

2006 онд Хятадын зүү эмчилгээг нь Бразилын Нэгдсэн эрүүл мэндийн тогтолцоонд (SUS) нэвтрүүлэгджээ. Түүнээс хойш уг эмчилгээ нь эрүүл мэндийн сүлжээн дэх хамгийн түгээмэл бүртгэгдсэн дөрвөн эмчилгээний аргын нэг болсон бөгөөд одоо Бразилын 26 муж болон Холбооны тойргийн бүх эмнэлгүүдэд зүү эмчилгээний үйлчилгээг авах боломжтой болсон байна.

Хүнийг анагаах эрхэм үйлст зүтгэж буй эмч нар нинжин сэтгэлээр бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө бүхнээ зориулсаар байдаг. Олон улсын байгууллагуудын хүлээн зөвшөөрлийг авч, гадаадын эрүүл мэндийн тогтолцоонд нэгтгэгдсэнээс эхлээд олон нийтийн итгэл, талархлыг хүлээх хүртэлх замд Хятадын уламжлалт анагаах ухаан нь дэлхий нийттэй улам бүр итгэлтэй, нээлттэй харилцаж байна. Энэ нь хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхны төлөөх дэлхий нийтийн үйлсэд чухал бөгөөд эрч хүчтэй шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичихэд бэлэн байгааг харуулж байна.

Редактор : Т.Шинэцэцэг

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилтийг хангахыг анхааруулав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймагт /2026.11.11/ ажиллав. Аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллах үүрэг даалгавар өглөө.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналтаар Өмнөговь аймагт анхаарах  асуудал байгааг тус газрынхан танилцуулав. Байгууллагын үйл ажиллагааны ерөнхий дүнгээр 2025 онд 67.9 хувьтай гарчээ. Үүний шалтгаан нь хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, (shilen.gov.mn) цахим системийн үнэлгээ 56.8 хувьтай байжээ.

Өргөдөл, гомдлын сан буюу “Dashboard.gov.mn” цахим системд Өмнөговь аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй, мөн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жил буураагүй байна.

“Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй. Газрын тухай хуулийн дагуу иргэнд үр тариа, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэж эхлээгүй зэрэг дутагдал байгааг албаны хүмүүс хэллээ.

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 2026 оны наймдугаар сарын 31-нээс хэрэгжсэн. Иймд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас чөлөөлөх "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг Ерөнхий сайд онцлов.

Аймгийн удирдлагууд хууль тогтоомжийг биелүүлэхэд хичээн ажиллаж буйгаа хэлээд, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Аймгийн хэмжээнд 4,972 аж ахуйн нэгж бүртгэлтэй. НӨАТ төлөгч 2081 ААН байгаагаас татварын реформын үр дүнд 500 аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөс чөлөөлөгдөнө.

Энэ сараас өндөр насны тэтгэвэр авч буй 10,695 иргэний 73.9 хувь нь “Суурь тэтгэвэр” авч эхэлжээ. Төрийн үйлчилгээний 370 гаруй албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдсэн. Аймгийн хэмжээнд нийт газар нутгийн 93 хувьд нь үүрэн телефоны сүлжээ нэвтэрсэн. Орон нутагт сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууц ашиглалтад оруулж, 80 өрх гэрээний дагуу орон сууцаа өмчилж авчээ.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээ 10 байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Өмнөговь орон нутагтаа тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх санхүүгийн боломж нь хоёр дахин нэмэгдэж буй юм.

Ерөнхий сайд аймаг, орон нутгийн удирдлагуудыг Засгийн газрын бодлогыг уялдааг хангаж, дэмжин ажиллаж буйг сайшаагаад Хяналт хэрэгжүүлэх газрын дүгнэлтэд анхаарахыг даалгав.

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ
Өвөр Монгол ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй бөгөөд Хятадын эрчим хүч, стратегийн чухал нөөцтэй юм. “Хятадын Үндэсний эрчим хүч, стратегийн чухал нөөцийн бааз байгуулах” стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Өвөр Монгол ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн шинэ үе шатны ажлыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж байна. Ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тархай бутархай нөөцүүдийг нэгтгэн зохион байгуулж, нөөцийг хэмнэлттэй, цогц, үр ашигтай ашиглах түвшнийг тасралтгүй дээшлүүлж байна.

Үүний зэрэгцээ Өвөр Монгол ашигт малтмалын олборлолт, ашиглалтыг экологийн орчны хамгаалалттай уялдуулан, уул уурхайн салбарын ногоон, нүүрстөрөгч багатай шилжилтийг эрчимтэй ахиулж байна. Ашигт малтмал ашиглах эрхийг нэгтгэх, ногоон уурхай байгуулах, нөөцийг эргэлтэд оруулан дахин ашиглах зэрэг арга хэмжээнд тулгуурлан, ашигт малтмалын нөөцийг зөвхөн олборлон борлуулахаас илүүтэйгээр үйлдвэрлэлийн бүх үе шатанд үнэ цэнийг нь нэмэгдүүлэн ашиглах чиглэлд шилжүүлж байна. Ийнхүү байгалийн баялгийн хосгүй давуу талаа эдийн засгийн тогтвортой өсөлт, өндөр чансаатай хөгжлийн давуу тал болгон үе шаттайгаар хувиргаж байна.

Олон талын хамтын хүчээр хайгуулын ажлыг ахиулж, баялгийн гүн боловсруулалтыг хөгжүүлнэ. Өвөр Монгол Бүх Хятадын ашигт малтмалын нөөцийн төлөвлөлтийг удирдлага болгон, ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулахдаа “Төв засгийн газрын чиглүүлэг, орон нутгийн дэмжлэг, нийгмийн олон талын оролцоо” бүхий санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлжээ. Төрийн болон нийгмийн олон талын хүчийг нэгтгэн ажилласны үр дүнд нүүрс, төмрийн хүдэр, лити, зэс, алт зэрэг нөөцийн давуу талтай болон хомсдолтой стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ихээхэн нэмэгдсэн байна. Тухайлбал, нүүрсний нөөц бараг 20 тэрбум тонн, төмрийн хүдрийн нөөц 1.2 тэрбум тонн, хайлуур жоншны нөөц 300 сая тонноор тус тус нэмэгджээ. Ийнхүү ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр Хятад улсын эрчим хүч болон стратегийн чухал нөөцийн аюулгүй байдлын баталгааг улам бэхжүүлж байна.

Геологийн нөхцөл улам бүр нарийн төвөгтэй болж, ашигт малтмалын шинэ орд илрүүлэхэд тулгарч буй хүндрэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Өвөр Монгол хиймэл оюун ухааны технологийг ашиглан, Өвөр Монгол орон олон жилийн турш хуримтлуулсан геологи хайгуулын 2,000 гаруй тайлангийн мэдээллийг нэгтгэж, Хөлөнбуйр, Хянган зэрэг зургаан томоохон бүсийн геологийн мэдээллийг иж бүрэн стандартчилсан байна. Үүний үндсэн дээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны ашигт малтмалын нөөцийн их өгөгдөлд суурилсан мэдлэгийн граф болон хайгуулын ухаалаг таамаглалын том загварыг бүтээжээ. Олон эх сурвалжаас цуглуулсан өгөгдлийг хиймэл оюун ухаанаар шинжлэн, нэгтгэснээр ашигт малтмалын орд илрүүлэх боломжийг ухаалгаар таамаглаж, хайгуулын нарийвчлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлыг бууруулж байна. Ийнхүү уламжлалт гар ажиллагаанд тулгуурласан хайгуулын аргаас өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг таамаглалын арга руу шилжиж байна.

Ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монгол олборлосон баялгийг орон нутагтаа боловсруулж, гүнзгий боловсруулалтын түвшнийг дээшлүүлэхийг дэмжиж байна. Мөн “олборлолт, баяжуулалт, металлургийн боловсруулалт, эцсийн боловсруулалт” -ыг нэгтгэсэн уул уурхайн групп болон аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлж, “ашигт малтмалын орд бүхий бүс нутаг”-ыг “эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх бааз” болгон өргөжүүлж байна.

Улаанхад хотын зэс, хар тугалга, цайр, цагаан тугалга зэрэг өнгөт металлын нөөц Хятад улсын хэмжээнд тэргүүлэх байранд ордог бөгөөд уул уурхай болон холбогдох салбаруудын үйлдвэрлэлийн нийт өртөг 100 тэрбум юаниас давжээ. Улаанхадын Бэйбү мөнгө, хар тугалга, цайр, зэсийн олон металлын бааз, Бугатын Баян-Овоогийн төмөр, газрын ховор элемент, алтны бааз, Баяннуурын зэс, хар тугалга, цайрын олон металлын бааз зэрэг эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх хэд хэдэн бааз Өвөр Монголд бүрэлдэн тогтож, баялгийн нөөц ба аж үйлдвэрийн хөгжлийг уялдуулан, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг өргөжүүлж байна. 2025 онд Өвөр Монголын томоохон хэмжээний аж үйлдвэрийн дотор, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оныхтой харьцуулахад 5.0 хувь, металл бус эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.7 хувь, хар металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 6.7 хувь, өнгөт металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 7.7 хувиар тус тус өсжээ. Ашигт малтмалыг гүнзгий боловсруулж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний бүх шатны хөгжлийг эрчимжүүлэх замаар Өвөр Монгол ашигт малтмалын нөөцийг өндөр үр ашигтай, чанартай ашиглан хөгжүүлэх ажлыг ахиулж байна.

Тархай бутархай нөөцийг нэгтгэж, хэмнэлттэй, цогц ашиглалтыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн салбар дахь жижиг, олон тооны, тархай бутархай уурхайн асуудлыг шийдвэрлэхийн тулд Өвөр Монгол нүүрсний бус уурхайнуудыг хамруулан “нэг хэсгийг нэгтгэн өөрчлөн зохион байгуулах, нэг хэсгийг хааж татан буулгах, нэг хэсгийг шинэчлэн сайжруулах” арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж байна.

Статистик мэдээллээс үзэхэд, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын нүүрсний бус уурхайнуудын тоо 298-аас 187 болж цөөрсөн бөгөөд 47 жижиг уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Өвөр Монгол 2030 он гэхэд орон нутгийн хэмжээнд дунд болон том хэмжээний нүүрсний бус уурхайнуудын эзлэх хувийг 50 хувиас дээш хүргэхийг зорьж байна. Ингэснээр уул уурхайн нөөцийг олборлон ашиглах үйл ажиллагааг үндсэндээ томоохон цар хүрээтэй, төвлөрсөн, ухаалаг, ногоон хөгжлийн загварт шилжүүлэх юм.

Нүүрсний бус уурхайнуудыг нэгтгэхийн зэрэгцээ Өвөр Монгол нүүрсний уурхайн бүсүүдийг нэгтгэн цогцоор нь ашиглах ажлыг мөн эрчимтэй урагшлуулж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол нүүрсний олборлолтын байршил, бүтцийг цаашид оновчтой болгож, эрчим хүч, баялгийн бааз, Налиньсилийн уурхай, Хэйшань уурхай, Налиньхэ уурхайн бүсэд стратегийн ашигт малтмалын нөөц болон цогцолбор нүүрсний уурхайн эрхийг түлхүү олгоно. Үүний зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд одоо байгаа нүүрсний уурхайн ашиглалтын явцад үлдсэн захын болон завсрын хэсгүүдийн нөөцийг үе шаттайгаар ашиглалтад оруулна.

Ногоон уурхай байгуулж, уул уурхайн салбарын чанартай хөгжлийг ахиулна. Өвөр Монголын Өөртөө Засах Орон ногоон уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг цаашид бэхжүүлэх тухай мэдэгдэл”, “Өөртөө засах орны ногоон уурхайн бүтээн байгуулалтыг зохицуулах механизмыг бүрдүүлэх тухай мэдэгдэл”, “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих бодлогын хэд хэдэн арга хэмжээ” зэрэг бодлогын баримт бичгийг дараалан батлан гаргажээ. Үүний хүрээнд ногоон уурхай байгуулахад шаардагдах газрын зардлыг бууруулах, өндөр технологийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон уурхайн онцлогт тохирсон зээлийн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, Өвөр Монголд ногоон уурхайн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд бат бөх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Үүний зэрэгцээ “Өвөр Монголын Өөртөө Засах Орны ногоон уурхайн бүтээн байгуулалтын үнэлгээний үзүүлэлт”-ийг боловсруулж, нүүрс, металл бус ашигт малтмал, алт зэрэг салбарыг хамарсан орон нутгийн 9 стандартыг батлан гаргаснаар ногоон уурхайн бүтээн байгуулалтыг стандартын дагуу хэрэгжүүлэх техникийн үндэс суурийг бэхжүүлжээ. Өвөр Монголын “ногоон” уурхайн бүтээн байгуулалтын агуулга өргөжиж, технологийн инновацын үр дүнд бий болсон ногоон үйлдвэрлэлийн салбарыг хамрах болжээ.

“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын хэмжээнд олборлолт явуулж буй уурхайнуудын экологийн нөхөн сэргээлт, засварлан сайжруулах ажлыг нийт 1,100 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд хийж гүйцэтгэжээ. Ингэснээр жил бүрийн нөхөн сэргээлтийн талбай нь уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн талбайн хэмжээнээс давсан байна. Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд нийт 442 ногоон уурхай байгуулагдсаны 73 нь Хятад улсын түвшний ногоон уурхай юм. Энэ үзүүлэлтээрээ Өвөр Монгол Хятад улсдаа тэргүүлэх байруудын нэгт багтаж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол томоохон уурхайнуудын 90 хувь, дунд хэмжээний уурхайнуудын 80 хувийг ногоон уурхайн стандартад нийцүүлэх зорилт тавьжээ.

Редактор : Х.АРВИНТАЛ

Бэлчээрээс мал хулгайлж, ченжүүдэд зардаг бүлэг этгээдийг баривчилжээ
Жил бүрийн өдийд нийслэл болон орон нутгийн хэмжээнд малын хулгай эрс нэмэгддэг. Учир нь хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдүүд малчдын жилийн дөрвөн улиралд зүтгэж өсгөсөн мал руу халдах нь олон гарч байна. Тухайлбал, Налайх болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр бусдын 55 тооны бод малыг хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн, баривчилсан байна. Шалгалтын явцад 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн, мал бэлчээрт байх үед нь хулгайлж, улмаар мал, махны ченжүүдэд худалдан борлуулдаг байсан нь тогтоогджээ.

Одоогийн байдлаар хохирогчдыг тогтоох болон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд малчид малаа тогтмол хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн малынхаа им, тамга, зүс, нас, хүйс зэрэг онцлог шинжийг бүртгэж, зурагжуулах нь хулгайд алдсан тохиолдолд эрэн сурвалжлах, өөрийн малыг танихад чухал ач холбогдолтой. Мөн мал худалдах, шилжүүлэх, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатайг анхаарууллаа.

Сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ажиглагдах, эсвэл мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл авсан тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.

Сануулахад, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар бусдын малыг хулгайлсан тохиолдолд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял шийтгэхээр заасан. Харин хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн бол 2-8 жил, малын хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой
Суурь тэтгэвэр авч байсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 50 хувийг үлдсэн гэр бүлийн гишүүнд өвлүүлэх боломжтой талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээллээ.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 3-нд Тусгаар тогтнолын ордонд болсон ахмад настнуудын уулзалтад оролцож, нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ сарын 1-нээс эхлэн 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. Суурь тэтгэвэрт 2026 онд улсын төсвөөс 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1,216.4 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулах аж.

Уулзалтын үеэр ахмадуудын төлөөлөл олон хүүхэд төрүүлсний улмаас эрт тэтгэвэрт гарсан болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон хүмүүс суурь тэтгэвэрт хамрагдах эсэхийг тодруулжээ. Үүнд салбарын сайд онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болон цэргийн алба хаагчид 55-60 нас хүрээд суурь тэтгэвэр авах боломжтой гэж хариулсан байна.

Өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байна.

Эх сурвалж: Монгол ардын нам

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх
Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүхийг хурцаар харьцуулсан ЕС асан Г.Занданшатарын лекцийг эмхэтгэн боловсрол, мэдлэг олгох зорилгоор бэлтгэлээ.

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

Зудын урьдчилсан төлөв гарлаа
11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 8%-д нэн их, 18%-д их, 33%-д дунд, 24%-д бага зэрэг хүндрэлтэй харин 16%-д хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговийн зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй байна.

Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

Цаашид мал өвөлжилтийн байдал хүндрэх тухай бүр цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлнэ.

П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой. Жагсаалтын гишүүд даргадаа үйлчилж намын гишүүдийг хагалгаж байна

Өмнөговьд замын төлбөр дутуу төвлөрүүлсэн зөрчил илрүүлж, 761 сая төгрөг нөхөн авчээ
Авлигатай тэмцэх газарт “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаан хад–Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт хүртэлх 30.8 км авто замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэх агуулгатай гомдол иржээ.

Шалгалтаар Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжаар уг авто зам болон түүний зурвас газрыг нэр бүхий төрийн бус байгууллагад гурван жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Гэвч зам эзэмшигч тал зам ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувийг орон нутгийн авто замын санд бүрэн төвлөрүүлдэгүй байсан нь тогтоогджээ. Түүнчлэн гэрээний үүргийн хэрэгжилтэд зохих хяналт тавиагүй зөрчил илэрсэн байна.

2024, 2025 онд уг замаар аж ахуйн нэгжүүд давхардсан тоогоор 95,840 удаа зорчсон. Үүнд ногдох 958.3 сая төгрөгөөс ердөө 438.2 сая төгрөгийг төвлөрүүлсэн аж. Иймд АТГ-аас гэрээний талууд ашиг сонирхлын зөрчилтэй, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзжээ.

Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, зам ашигласны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийг орчин үеийн технологид тулгуурлан боловсронгуй болгох зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжийн дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулж, дутуу төвлөрүүлсэн 103.04 сая төгрөг болон дутуу мэдээлсэн 65,815 рейст ногдох 658.15 сая төгрөг, нийт 761.19 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлсэн байна.

Эх сурвалж: АТГ