Эдийн засаг - Өмнөговь аймаг

Ноолуурын дээд ханш 207 мянган төгрөг боллоо
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур кг тутам нь 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод аймагт ноолуур 207 мянган төгрөг хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Харин Дорноговь аймагт хамгийн бага буюу 165-170 мянган төгрөгийн үнэтэй байна.

Ноолуур ханшийн мэдээлэл:

Дорнод аймаг 203-207 мянган төгрөг

Хэнтий аймаг 198-204 мянган төгрөг

Сүхбаатар аймаг 197-204 мянган төгрөг

Төв аймаг 188-194 мянган төгрөг

Орхон аймаг 185-190 мянган төгрөг

Булган аймаг 190-193 мянган төгрөг

Хөвсгөл аймаг 190-195 мянган төгрөг

Дундговь аймаг 178-180 мянган төгрөг

Архангай аймаг 180-185 мянган төгрөг

Дорноговь аймаг- 165-170 мянган төгрөг

Хуучин орон сууцны үнэ өсчээ
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон байрны үнэ тогтмол өсч байна. Тухайлбал, инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны есдүгээр сард 6.3 хувь байсан бол 2025 оны есдүгээр сард есөн хувь болж өсөлтийн хурдац нэг жилийн дотор 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна. Тэгвэл орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.

Үнийн хувьд шинэ орон сууцны 1метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 800 орчим мянган төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу шинэ орон сууцны 1 мкв талбайн дундаж үнэ 5 сая 600 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 24.5 хувиар буюу нэг сая төгрөгөөр өссөн байна. Харин Хан-Уул дүүрэгт 4.4 хувиар буюу мкв-ын үнэ 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд хуучин орон сууцны үнэ байршлаасаа хамаарч шинэ орон сууцаас бараг ялгаагүй үнэтэй болсон.

Өөрөөр хэлбэл, энэ оны есдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөгийн үнэтэй байгаа нь мкв тутамд шинэ орон сууцаас 100-150 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа юм.

Тэгвэл хуучин орон сууц мөн л Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.850.000 төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.3 хувиар буюу нэг сая гаруй төгрөгөөр өссөн бол Сонгинохайрхан дүүрэгт 10.2 хувиар тус тус өсчээ.

Энэ оны есдүгээр сарын байдлаар, нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.350.000 төгрөг байгаа бол хоёр өрөө орон сууц 2 сая орчим төгрөгийн үнэтэй байна. Харин гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3 сая төгрөг байгаа ажээ.

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг ярина
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүд сэргээгдэх эрчим хүч, цахилгааны үнэ тарифын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр гоё сайхан зүйл яриад байдаг. Эдийн засгийн бүтцийг нь цааш нь яг яах ёстой юм бэ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Олон жил халамжийн байдлаар явж ирсэн нь үнэн. Үнэ чөлөөлөх асуудал дээр олон сорилт хүндрэл байна. Сонгуулиар асуудал болчихож магадгүй гээд Баян-гийн цахилгаан станцын асуудал бас л дарагдсан. Одоо "Бөөрөлжүүт" дээр ч гэсэн үнийн асуудлыг нилээн ярилаа. Бид нар ороод ирсэн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Үнэ чөлөөлөх асуудлыг ярьж эхэлнэ. Хамгийн эхэнд бид жилийн чадал 12 хувьтай байгааг гүйцээх шаардлага байна. Бид чадлаа гүйцээж чадахгүй, хүндхэн нөхцөлд байгаа. 2017 онд ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр орж ирсэн байдаг. Ийм өндөр үнээр нийлүүлнэ гэж өдөр болгон л орж ирж байна. Ашиглалтад орох тусгай зөвшөөрлөө хүлээж байгаа газрууд бий. Би гэхдээ нэгд нь ч зөвшөөрөл өгөөгүй л байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Цаашид гэрээндээ уян хатан нөхцөл оруулах арга бий юу. Эрчим хүчний үнийг чөлөөлөхийн тулд өрсөлдөөн бий болгоно гэж ярьчихаад хоорондоо зөрүүтэй шийдвэрүүд гаргаад, үнийн хатуу шийдэлтэй байхаар цаашид яах вэ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Жилдээ 8760 цаг гэж тооцвол 6900 цаг дээр нь яриад байгаа үнийг нь баталгаажуулж өгсөн. Эс бөгөөс бид эрчим хүчний үнийг чинь баталгаажуулж өгөхгүй гээд хэлчихвэл ямар ч хөрөнгө оруулалт энэ салбар дээр чинь орж ирэхгүй болчихоод байна.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

ТӨСӨВ-2025: Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг улсын төсөвт орлого оруулж, бусад нь 527.8 тэрбум төгрөгийн ТАТААС авна
УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараахан Засгийн газар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан билээ. Улмаар өнөөдөр нээлтээ хийх энэ удаагийн намрын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэнэ.

Тэгвэл ҮАГ-аас 2025 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Иймд бид аудитын дүгнэлтээс онцлохыг нь та бүхэнд хүргэж буй юм.

Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн суурь орлого, зарлагын саналыг Сангийн яам хянаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд дараах байдлаар тусгасан байна. Үүнд:

•Орон нутгийн 2025 оны суурь орлогыг өмнөх оноос 1,101.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6,366,1 тэрбум төгрөгөөр, суурь зарлагыг 964.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 4,830.6 тэрбум төгрөгөөр тус тус төсөвлөсөн байна.

•Орон нутгийн төсвөөс улсын төсөв төвлөрүүлэх дүнг 2024 оноос 307.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,903,1 тэрбум төгрөгөөр тооцжээ. Төсөв бүрдүүлэх аймгуудад Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг багтаж байна.

Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн дээрх аймгуудаас бусад аймгуудад 527.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг улсын төсвөөс олгохоор төлөвлөжээ.

АУДИТЫН ДҮГНЭЛТ: НЗДТГ Шинэ жилийн баярын цэнгүүн, ОУ-ын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн

Монгол Улсын 2025 оны орон нутгийн суурь зардалд төлөвлөгдсөн доорх зардлыг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу дараагийн аудитаар хянах шаардлагатай байна. Үүнд:

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бусад байгууллагын чиг үүрэгтэй давхцуулж төлөвлөсөн 1.4 тэрбум, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, мэдээ дата боловсруулах систем, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлага хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ зэрэг санхүү бүртгэлтэй холбоотой зах зээлийн үнээс өндөр 1.1 тэрбум, бүтээлч хот төсөл, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх 1.9 тэрбум төгрөг нийт 4.4 тэрбум төгрөг төлөвлөсөн;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2025 онд шинээр ашиглалтад орох 38 сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 6.2 тэрбум төгрөгийг төлөвлөсөн ч 2025 онд ашиглалтад орох эсэх нь нотлох баримтаар дэмжигдээгүй;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах арга хэмжээ, олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

ХААН Банк Азийн Хөгжлийн Банкнаас хос шагнал хүртлээ
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Олон улсын “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-өөс ХААН Банкийг 2024 оны “Монгол Улс дахь шилдэг хамтрагч банк”, “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк”-аар тус тус тодруулж, ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр, Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба нар шагналын цомыг гардан авсан юм.

ХААН Банк нь 2013 оноос тус хөтөлбөрт идэвхтэй оролцож, дэлхийн нэр хүнд бүхий 200 гаруй банктай худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцагчдынхаа худалдааны бизнесийг дэмжих, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэх боломжийг бүрдүүлээд буй юм.

Түүнчлэн харилцагчдадаа санал болгодог худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ачилтын өмнөх болон дараах зээлийн бүтээгдэхүүнүүдээс гадна баримтат аккредитив, баталгаа, батлан даалтын аккредитивийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан гадаад худалдааны эрсдэлийг удирдах, санхүүжилтийн зардлыг бууруулах боломж олгодог. Энэ ч үүднээс “Монгол дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг долоо дахь жилдээ шалгаруулан өргөмжлөөд байна.

Харин Азийн хөгжлийн банк “Gender Champion” буюу “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч” байгууллагаар биднийг хоёр дахь удаагаа тодруулсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд ХААН Банкны дотооддоо мөрдөн ажилладаг бодлого, олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөр, ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд нь ажлын байран дахь хүйсийн тэгш оролцоо, манлайллыг бүхий л түвшинд дэмжиж, жигд хангаж ажилласныг онцлон энэхүү шагналыг олгосон байна. ХААН Банк дээд болон дунд шатны удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг салбарын хэмжээнд жишиг болохуйцаар дэмждэгээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн чамгүй хувь нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгэм дэх тэдний оролцоог нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн болон хувийн карьерт өсөн дэвжих боломж олгоход чиглэдэг билээ.

Эдгээр шагнал нь бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүрснийг үнэлж буйн илрэл төдийгүй ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, АХБ-ны хамт олонд болон ХААН Банкны нийт ажилтнуудын маань хамтын хичээл зүтгэл, ололт амжилт юм. Амжилтыг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье.

ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Хадгаламждаа мөнгө нэмээд NURA-гийн эрх аваарай
Хадгаламж хэзээ ч багадахгүй. Гагцхүү түүнийг дадал зуршил болгосноор та өөрийн хүсэж зорьсондоо хүрч чадна. Ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж буй харилцагчдадаа зориулан ХААН Банк 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуримтлуулах дадлыг тань дэмжсэн ээлжит урамшуулалт аянаа зарлалаа.

Энэхүү урамшуулалт аянд 2024 оны  8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, эсвэл 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс өмнө интернет банкаараа дамжуулан нээсэн 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид хамрагдах боломжтой юм.

Таны хуримтлалдаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд эсвэл хадгаламжийн дансандаа нэмсэн орлого 100,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлыг эрх үүсэх бөгөөд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх цуглуулж болно. Хэрвээ та хадгаламжгүй бол яг одоо Khan Bank аппликэйшний Данс>Шинээр данс нээх цэсээр дамжуулан хормын дотор хадгаламжаа үүсгээрэй.

Ийнхүү гэрэлт ирээдүйгээ баталгаажуулж, санхүүгийн зөв дадал өөртөө суулгасан 5 харилцагчид NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх бэлэглэх юм.

Тохирлын хуваарь:

1-р ээлжийн тохирол: 2024.08.12-2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 5 харилцагчийг  2024.10.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрхийн бичгээр урамшуулна.

2-р ээлжийн тохирол: 2024.10.01-2024.10.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2024.11.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

3-р ээлжийн тохирол: 2024.11.01-2024.11.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2024.12.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

4-р ээлжийн тохирол: 2024.12.01-12.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2025.01.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит болон харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна.

Тохирлын эрх шалгах:

Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.

Тохирлын эрх хасагдах нөхцөл:

Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;

Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол;

Өмнөх ээлжийн тохирлуудад шалгарсан харилцагч дараагийн ээлжийн тохирлуудад дахин хамрагдах боломжгүй.

Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

“ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” буцаан олголттой урамшуулалт аян эхэллээ
ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч харилцагчдадаа зориулан худалдан авалт бүрд буцаан олголт авах боломжтой “ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” ээлжит урамшуулалт аянаа зарласныг дуулгахад таатай байна.

2024 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд ХААН Банкны ЮнионПэй (UnionPay) карт эзэмшигчид БНХАУ дахь ПОС төхөөрөмж болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5%-ийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой.

Аяны онцлох нөхцөлүүд:

Гүйлгээний дээд дүн: 5,600,000₮

Гүйлгээний доод дүн: 30,000₮

Буцаан олголтын дээд дүн: 280,000₮

Буцаан олголтын доод дүн: 1,500₮

Буцаан олголт нь сар бүрийн 10-ны өдөр ХААН Банкны гүйлгээ хийсэн картын данс руу автоматаар шилжин орно. Жишээ нь та 9-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд Хятадын онлайн худалдааны платформоос нийт 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол 10-р сарын 10-нд таны данс руу 100,000 төгрөгийн буцаан олголт автоматаар орох юм. Урамшуулал зөвхөн хувь хүний ЮнионПэй картад хамаарах тул байгууллагын ЮнионПэй карт эзэмшигчид хамрагдахгүй.

Харилцагч та өөрийн ЮнионПэй картыг Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан хялбархан удирдах боломжтой. Тухайлбал карт захиалах, сунгах, нөхөн авах, идэвхжүүлэх, төлөв өөрчлөх, хуулга харах, ПИН код солих, блок гаргах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

"ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй" урамшуулалт аян нь ХААН Банкны харилцагчдад олон улсын худалдан авалтыг илүү ойртуулж, санхүүгээ хэмнэх боломжийг санал болгож байна. ХААН Банктай хамт илүү олон боломжийг нээцгээе!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөгжлийн хөтөлбөр-2024”-ийн элсэлт эхэллээ
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхэн олон улсад шалгарсан менежментийн арга барил, амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцан, хувь хүний ур чадвараа сайжруулж, эрхэлж буй бизнестээ мэдэгдэхүйц хөгжил дэвшлийг авчирмаар байна уу?

Тийм бол таныг ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас Швейцарын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч BPN Монгол сантай хамтран 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хөгжлийн хөтөлбөр” сургалтад хамрагдахыг урьж байна.

Хөтөлбөр 2024 оны 9-р сарын 10-ны өдрөөс хичээллэж эхлэх бөгөөд энэ оны хамгийн сүүлийн элсэлт тул бизнес эрхлэгч та бүхнийг 9-р сарын 3-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.

Уг сургалтанд хамрагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчид байгууллагынхаа стратеги, алсын харааг зөв тодорхойлж, өөрийн бизнесийн загварыг бүрэн зургаар харах, бизнесийн гадаад, дотоод орчны нөлөөлөл, зах зээлийн өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй зэрэг маш чухал сэдвүүдийн хүрээнд үнэ цэнтэй сургалт, зөвлөгөөг ойлгомжтой, сонирхолтой, зөв системтэйгээр авахаас гадна хөнгөлөлттэй бизнесийн зээл, санхүүжилтээр хангагдах боломж бүрдэх юм.

Сургалтын түвшинг харгалзан оролцогчдод тавигдах шаардлага:

ХААН Банкны харилцагч ААН-ийн захирал байх (Байгууллагын үүсгэн байгуулагч эсвэл Гүйцэтгэх захирал)

Нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байх

Сүүлийн 2 жил бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан байх

5-аас дээш ажилтантай байх (үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарсан цөөн ажилтантай байх тохиолдолд ажилтны тоог харгалзахгүй)

Бизнесээ дараагийн шатанд гаргах хүсэл эрмэлзэлтэй байх

Хөтөлбөрт бүрэн хамрагдах, цаг гаргах боломжтой байх

Хугацаа: 2024.09.10-2024.10.08-ны хооронд нийт 5 долоо хоног үргэлжлэх ба 7 хоног бүрийн мягмар гарагт 09:00-17:00 цагийн хооронд хичээллэнэ.

Байршил: СБД, Хүүхдийн 100, ХААН Банкны Сөүл оффис, 3 давхар, Жижиг дунд бизнесийн академи

Бүртгэл: 2024.09.03-ны өдрийн дотор доорх линкээр нэвтрэх эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.

Линк: https://survey.zohopublic.com/zs/JED3F3

Холбоо барих: smeacademy@khanbank.com

Ташрамд дурдахад, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь Монгол болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт хөтөлбөрүүдийг тогтмол явуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттой уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

АМЖИЛТ ТӨГӨЛДӨР!

#KhanBusiness  #АмжилтТөгөлдөр #SucceedTogether

"АНУ-ын эдийн засаг удаашрах болгоомжлолоос үүдэн хувьцааны зах зээл өндөр дүнгээр унаж байна" гэж Bloomberg Mongolia мэдээлжээ
Сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээл дээр хувьцааны ханш огцом унаж, эдийн засагт томоохон өөрчлөлт гарах төлөвтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй.  Тэгвэл энэ талаар bloomberg tv mongolia "АНУ-ын эдийн засаг удаашрах болгоомжлолоос үүдэн дэлхийн хувьцааны зах зээл өндөр дүнгээр унаж байгаа" талаар  мэдээллээ.

Тус мэдээлэлд,"технологийн компаниудын хувьцаа дуу дуугаа авалцан унаж, дэлхийн хувьцааны зах зээлийг бүхэлд нь “Улаан бүс” рүү хөтлөөд байна. “Nasdaq 100” фьючерс индекс дөрвөн хувиар унасан бол Японы хувьцаанууд сүүлийн 10 гаруй жилд байгаагүй дүнгээр үнэлгээгээ алдлаа" гэжээ. Мөн “Nvidia”, “Apple” болон “Tesla” компанийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар бүгд 7-оос дээш хувиар унаад байна. “Wall Street”-ийн “Айдсын хэмжүүр” гэж болох “CBOE Volatility Index” 2020 оноос хойших дээд түвшиндээ хүрч өссөн нь уналт хэр зэрэг ноцтойг гэрчилж байна" гэсэн байна.  Мэдээллийг эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин хөрөнгө оруулагчид одоогоор эрсдэлээс хамгаалах гол хэрэгслээр Засгийн газрын бондууд болон швейцар франкийг сонгох хандлага ажиглагдаж байгаа аж.

Эх сурвалж: bloomberg tv mongolia