Дэлхий дахинд - Өмнөговь аймаг

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг ингэж байгуулж байна
4-р сарын 5-нд Төрийн зөвлөл Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг албан ёсоор зөвшөөрөв. 4-р сарын 11-ний өдөр Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал Хөххотод боллоо. Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Өвөр Монголд төрөөс даалгасан нээлттэй бодлогын бас нэгэн томоохон зорилт төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлтэй холбогдох "алтан түлхүүр" болж байна. Чөлөөт худалдааны туршилтын бүсийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжих вэ?

Нэг. Найман чиглэлээр хөгжүүлнэ. Тухайлбал мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төв дотоод болон гадна талыг холбосон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төвийг байгуулах, улс орон даяар чансаатай бүтээн байгуулалтад үйлчлэх, баталгаажуулах жагсаалын талбай байгуулах, хилийг тогтворжуулах, ойр орчмын бүс нутгийг зохицуулах, улс орны хэмжээнд үйлчлэх стратегийн тулгуур төвийг байгуулна.

Хоёр. Чөлөөт худалдааны туршилтын бүс нь гурван бүсээс бүрдэнэ

Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна.

Гурвав. 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулна

Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна.

Дөрөв. "Хэрэгжилтийг дэмжихийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана"

ӨМӨЗО-ы нам засгийн гол удирдлагууд биечлэн хариуцаж, манлайлж, гурван бүсийн нам засгийн гол удирдлагууд тодорхой үүрэг хариуцлага хүлээх механизм бүрдлээ. 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал боллоо
Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал 4-р сарын 11-нд Хөххотод боллоо. ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн хөгжлийн байр суурь, зорилго, гол арга хэмжээг танилцууллаа.

Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ,Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс нь "Бүс ба Зам" санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридортой гүнзгий уялдаатай байна. Үүнд, мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийг байгуулахад түлхүү анхаарна. Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна. Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ӨМӨЗО олон шатлалт хамтын ажиллагааны механизм байгуулж, хөрөнгө санхүү, хүний нөөц зэрэг салбарт дэмжлэгээ бэхжүүлж, 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна гэлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-аас уучлал эрлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хувь хүмүүс Умардын зүг дрон нисгэсний төлөө БНАСАУ-аас уучлал эржээ.

Хэдийгээр БНСУ-ын Засгийн газрын үйлдэл бус хэдий ч эл ухамсаргүй үйлдэл батлан хамгаалах салбарт шаардлагагүй хурцадмал байдлыг үүсгэсэнд Умардаас уучлал гуйж байна гэж Ли Жэ Мён онцолжээ.

БНАСАУ-ын цэргийнхэн БНСУ-аас өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд болон нэгдүгээр сарын 4-нд хөөргөсөн дронууд Умардын агаарын хилийг зөрчсөн тухай дөрөвдүгээр сарын эхээр мэдээлжээ. БНСУ-ын зэвсэгт хүчин үүнд холбоогүй болохоо мэдэгдсэн бөгөөд хувь хүмүүсийг сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Тухайн үед 30 настай залуу хэвлэлд ярилцлага өгч, Умардын цөмийн объектууд дахь цацрагийг хэмжих зорилгоор дрон хөөргөснөө хүлээн зөвшөөрчээ.

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

Иран Хормузын хоолойгоор нэвтрэхийг оролдсон хөлгүүд рүү шууд довтолно гэж анхаарууллаа
Ираны Хувьсгалт гвардийн корпусын нэгэн командлагч Хормузын хоолойг хаасан бөгөөд түүгээр нэвтрэхийг оролдсон ямар ч усан онгоц руу довтолно хэмээн анхааруулсан тухай Ираны төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Хувьсгалт гвардийн ерөнхий командлагчийн ахлах зөвлөх Ибрахим Жабари даваа гарагт мэдэгдэхдээ "Хоолой хаагдсан. Хэрэв хэн нэгэн нэвтрэхийг оролдвол Хувьсгалт гвард болон энгийн тэнгисийн цэргийнхэн тэдгээр хөлгийг шатаана” гэжээ.

Тегеран Израил, АНУ-ын бямба гарагаас эхэлсэн агаарын довтолгооны хариуд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд чухал дэд бүтцүүдийг онилж эхэлсэн байна. Тус довтолгооны үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон бусад өндөр албан тушаалтнууд амь үрэгдээд буй.

Жабари Хувьсгалт гвардийн Телеграм сувгаар “Бид мөн газрын тос дамжуулах хоолойнуудыг довтлоно. Бүс нутгаас нэг ч дусал нефть гарахыг зөвшөөрөхгүй. Ойрын өдрүүдэд нефтийн үнэ 200 ам.долларт хүрнэ” хэмээн бичсэн байна.

Эрчим хүчний үнэ өсөв

Иран, Оман улсын хооронд орших Хормузын хоолой нь дэлхийн нефтийн хамгийн чухал тээврийн гарцуудын нэг бөгөөд дэлхийн нийт нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь нь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг. Хэрэв тэнд саатал үүсвэл түүхий нефтийн үнэ огцом өсөж, бүс нутгийн мөргөлдөөн улам тэлэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэнэ.

Даваа гарагийн эхээр хоолойгоор дамжин өнгөрөх нефть тээвэрлэгч танкеруудын хөдөлгөөн доголдож, зарим үйлдвэрлэлийн байгууламжууд гэмтсэнтэй холбоотойгоор эрчим хүчний үнэ аль хэдийн огцом өссөн байна. АНУ, Израилын довтолгоо дэлхийн зах зээлд нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа нь зах зээлийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлжээ. Хамгийн их цочрол байгалийн хийн зах зээлд ажиглагдсан байна. Катарын төрийн өмчит эрчим хүчний компани КатарЭнержи-ийн шингэрүүлсэн байгалийн хийн байгууламж халдлагад өртсөний дараа үйлдвэрлэлээ зогсоосноор Европт хийн үнэ бараг 50 хувь, Азид 40 орчим хувиар өсчээ.

Мөн Саудын Арабын Рас Танура дахь газрын тос боловсруулах үйлдвэр дроноор халдлагад өртсөн ч хамгаалалтын системүүд нь нисэх төхөөрөмжүүдийг устгасан тухай Саудын төрийн өмчит хэвлэлийн агентлаг мэдээлсэн байна. Тус үйлдвэр өдөрт хагас сая гаруй баррель түүхий нефть боловсруулах хүчин чадалтай.

Үүний хариуд АНУ дайны улмаас өсөж буй эрчим хүчний үнийг бууруулах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлжээ. “Маргаашаас эхлэн бид үнийг тогтворжуулах зорилготой үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Ийм нөхцөл байдал үүсэж болзошгүйг бид урьдчилан тооцоолж байсан” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Украин улс Оросын зэвсгийн сүлжээ болон крипто санхүүжилтэд хориг тавилаа
Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор болон санхүүгийн сүлжээний эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү шийдвэрээр нийт 66 хувь хүн, 62 хуулийн этгээдийг хар жагсаалтад оруулсан бөгөөд гол зорилго нь Оросын пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай гадаад эд ангиудын нийлүүлэлтийг таслан зогсооход чиглэж байна.

Шинэ хоригт Орос, Хонконг, Хятад, Киргиз, Арабын Нэгдсэн Эмират, Гүрж, Панам зэрэг улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд багтжээ. Эдгээр компаниуд нь Оросын батлан хамгаалах салбартай нягт холбоотой ажиллаж, зэвсгийн эд анги нийлүүлдэг байна. Тухайлбал, Хонконгийн технологийн компаниуд, Шанхай дахь Оросын банкны салбар болон Хятадын хэд хэдэн үйлдвэрлэгчийг нэр цохон хоригт хамруулсан нь Москвагийн зэвсгийн үйлдвэрлэлийн гадаад хамаарлыг онилсон хэрэг юм.

Энэ удаагийн хоригийн нэг онцлог нь санхүүгийн дэд бүтэц, тэр дундаа криптовалютын сүлжээг онилсонд оршино. Пуужингийн эд анги худалдан авахад ашиглагдаж байсан "A7" криптовалютын сүлжээ болон олон улсын хоригийг тойрон гарахад тусалсан санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Жагсаалтад багтсан 42 хувь хүн, 35 хуулийн этгээд нь зэвсгийн төлбөр тооцоог далд хэлбэрээр гүйцэтгэх, крипто олборлолт болон биржийн үйлчилгээ үзүүлэх замаар Оросын дайны хүчин чадлыг дэмжиж байсан гэж үзэж байна.

Киев ийм шийдэмгий алхам хийх болсон үндсэн шалтгаан нь саяхан болсон агаарын томоохон довтолгоотой холбоотой. Хоёрдугаар сарын 7-нд шилжих шөнө ОХУ-аас Украин руу 400 гаруй дрон, 40 орчим пуужингаар цохилт өгсөн бөгөөд эдгээр зэвсгийг үйлдвэрлэхэд барууны болон Азийн орнуудын бичил схем, электроник чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Ерөнхийлөгч В.Зеленскийн мэдэгдсэнээр, гадаадын технологийн эд ангигүйгээр Орос улс ийм хэмжээний орчин үеийн зэвсэг үйлдвэрлэх боломжгүй тул нийлүүлэлтийн гинжин хэлхээг таслах нь нэн тэргүүний зорилт болжээ.

Украины энэхүү хориг нь зөвхөн дотоодын арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, олон улсын түншүүдийн бодлогод нөлөөлөх хөшүүрэг болж байна. Европын Холбоо удахгүй батлах 20 дахь багц хоригтоо Украины жагсаалтад орсон зарим этгээдийг багтаахаар зөвшилцөж байгаа аж. Энэ нь ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн чадавхыг системтэйгээр сулруулах, ялангуяа урт хугацааны зэвсэг үйлдвэрлэх боломжийг нь хязгаарлахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны нэг хэсэг юм.

https://www.livetv.mn/p/313942/

Москва руу олон тооны дроноор дайрчээ
Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэхдээ, аравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө олон арван дрон Москваг онилсон гэжээ. Харин тус улсын Батлан хамгаалах яам нийтдээ 193 дроныг устгасан бөгөөд 40 нь Москва мужийн дээгүүр нисч байсан гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Москвагийн нисэх онгоцны буудлууд түр хугацаанд хаагдсан бөгөөд хотын хэд хэдэн дүүрэгт дэлбэрэлт болжээ. Гэхдээ хүний амь нас хохирсон эсвэл шархадсан талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Одоогийн байдлаар Москва мужийн Серпухов хотод байрлах тосны агуулахад гал гарсан ч нутгийн удирдлага галыг дарсан гэж мэдэгджээ. Украины тал энэхүү дайралтын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Киев урт зайн дронуудыг ашиглан Оросын цэргийн болон үйлдвэрийн байгууламжуудыг, ялангуяа нефть боловсруулах үйлдвэр, зэвсгийн үйлдвэрүүдийг онилдог. Энэ дайралтын өмнө Орос улс Украины хотууд руу пуужин, дроноор довтолсон байна. Сүүлийн хоёр шөнө Киев хот руу хийгдсэн дайралтад таван хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэхдээ, сүүлийн долоо хоногт Орос Украин руу 1200 орчим дрон, 50 баллистик пуужин харвасан гэжээ.

Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ
Албанийн Ерөнхий сайд Эди Рама хиймэл оюун ухаанаар бүтээсэн сайдыг төрийн тендерт хяналт тавиулахаар томилжээ. Дэлхийд анхных болж буй энэхүү албан тушаал нь “авлигаас ангижруулна” гэж тэрбээр амласан байна.

Энэ оны тавдугаар сард болсон парламентын сонгуульд илт давуу ялсны дараа болж буй Социалист намын хурлын үеэр Э.Рама шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах үеэрээ “Диелла” буюу “нар” хэмээх нэртэй шинэ “гишүүн”-ийг албан ёсоор танилцуулжээ.

“Диелла бол бие махбодын хувьд оршин байдаггүй, хиймэл оюунаар бүтээгдсэн анхны (засгийн газрын) гишүүн юм. Төрийн тендертэй холбоотой бүх шийдвэрийг Диеллад даатгаж, тендерийг 100 хувь авлигаас ангид байлгаж, тендерийн журамд оруулсан төсвийн хөрөнгө бүрэн ил тод байх болно” гэж Э.Рама хэлсэн байна.

Нэгдүгээр сард Диеллаг хиймэл оюун ухаант цахим туслах хэмээн танилцуулж байсан бөгөөд албани үндэсний хувцас өмссөн эмэгтэйн хувиар иргэдэд цахим үйлчилгээний “e-Albania” платформыг ашиглахад нь тусалж иржээ. Одоогийн байдлаар, Диелла 36 600 цахим баримт бичгийг гаргахад тусалж, платформоор дамжуулан 1000 орчим үйлчилгээ үзүүлээд байна гэж албан ёсны мэдээлэлд дурдсан байна.

Сонгуулиар дөрөв дэх удаагаа засгийн эрхийг авсан Э.Рама ойрын өдрүүдэд шинэ танхимаа хууль тогтоогчдод танилцуулах гэж байна. Авлигатай тэмцэх, тэр дундаа төрийн захиргааны байгууллагад авлигыг бууруулах нь Европын Холбоонд элсэх Албани улсын хүсэлтийн гол шалгуур болдог. Э.Рама 2030 он гэхэд 2.8 сая хүн амтай Балканы улсыг тус холбоонд элсүүлэхийг зорьж байна.

Шведийн 113 жилийн түүхтэй сүмийг бүхэлд нь зөөж байна
Шведийн Кирунагийн сүм нь 1912 онд баригдсан буюу 113 жилийн түүхтэй барилга. Энэхүү сүмийг хотын шинэ төв рүү зөөх ажиллагааг эхлүүлээд байна.

Кирунагийн сүм нь 35 метр өндөр, 40 метр өргөн бөгөөд 672 тонн жинтэй. Шведэд 1950 оноос өмнө баригдсан барилгууд дундаас хамгийн үзэсгэлэнтэй бүтээн байгуулалтад зүй ёсоор багтдаг.

Ийм том барилгыг нүүлгэх нь тун ховор тохиолдол. Гэвч инженерүүд задалж салгахын оронд бүхэлд нь ган тулгуураар бэхэлж, өөрөө явагч тусгай тавцан дээр тээвэрлэж буй нь энэ юм.

Энэ нь цагт дээд талдаа 500 метрийн хурдтай явах бөгөөд аялал хоёр өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байна.

Хотын хуучин төвд төмрийн хүдрийн олборлолтын улмаас газрын гадаргад ан цав үүсэх аюултай байгаа тул ийм нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа аж.

Кируна хот дахь барилга байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын хамгийн онцлох хэсэг нь энэ сүмийг зөөвөрлөх явдал болж байна.Энэ төслийн менежер “Бид маш их бэлтгэл хийсэн. Энэ бол түүхэн үйл явдал. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Бүх зүйл нарийн хяналт дор үргэлжилж байна” хэмээн ярьжээ.

Шведийн телевиз энэ үйл явдлыг бүхэлд нь шууд дамжуулах аж.