ГЕГ: 680 кг дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хилээр гаргахыг завджээ

406



Хууль бусаар 680 кг дэрвэгэр жиргэрүү хилээр гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны наймдугаар сарын 13-н буюу өчигдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 680 кг бүхий 43 шуудай дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, хилээр хууль бусаар гаргахыг завдсан байна. Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон, БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.

Эх сурвалж:www.polit.mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn