Жолооч нарыг Ганц мод боомтод газар суулгасан тухайд...

357

Хоёр улсын түвшинд Нүүрсний экспортийг нэмэгдүүлэхээр тал талдаа хичээж ажилласны дүнд саяхнаас монгол жолооч нарыг хятадын талд шаардлага хангасан орчин нөхцөлд хонуулах, ажлын цагийг уртасгах шийдвэр гарч 1000 гаран машин гарч эхэллээ. Хонох ТӨЛБӨР-тэй холбоотой мэдээлэл нь манай тээврийн компаниудад гэнэт ирсэн учраас жолооч, компанийн удирдлагуудад эхний 2 өдөр үл ойлголцол гарсан. Өчигдөр оройноос эхлээд хятадын боомтод 346 жолооч хоножээ. Хятадын цагдаа нар бичиг баримт шалгах явцдаа пасспорт нь зөрсөн гэх 2 ЖОЛООЧИЙГ хайж манай жолооч нарыг бөөнөөр нь зогсоож,суулгасан явдал гарчээ. Энэ тухай Ганц модны БООМТ-ын удирдлагуудтай ярилцаж тодрууллаа. Дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ хэлж цагдаа нартаа хариуцлага ярьсан байна. Цаашдаа анхааралтай ажиллаж таталтыг 1500 хүргэхийн төлөө ажилланаа гэдгээ мэдэгдсэн болно.
Коронатай холбоотой хэн хэн нь алдаа гаргахгүйн төлөө ажиллаж байна.
Сумъяаготовын Мөнхбаяр
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn