Мал услахдаа нуурын усанд живж нас баржээ

517

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд мал усалж байгаад нуурын усанд живсэн осол гарчээ. Тодруулбал, “Хар толгой” нуурын усанд Цогт-Овоо сумын харьяат иргэн Т (35 настай, эрэгтэй) мал усалж байгаад живсэн байна. ОБЕГ Энэ тухай дуудлагыг өчигдөр 12:10 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид "Энержи ресурс" ХХК-ийн ажилтнууд 25 км зам туулан 12:55 цагт очиж нуурын эргээс таван метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
http://eagle.mn/r/78938
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn