УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

301
УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин энэ оны 4-р сарын 9-нд бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ гарган, мэдэгдэл гаргаж байсан билээ. Түүнд Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын нэр бүхий гишүүдийн хувь оролцоотой "Вертекс майнинг партнер" ХХК-д зээлийн барьцаа хөрөнгө хангаагүй байхад нь  33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. 
Иймээс  ч тэрээр бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтдээ: "Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна. Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж, иргэн хүний хувиар шалгуулан эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна" гэж байсан ч уг хүсэлтийг УИХ шийдвэрлээгүй юм. Гэсэн ч түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хүргүүлэхэд бэлэн болсон байна. Энэ тохиолдолд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал дахин хөндөгдөх юм.
 
Э.Мягмар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn