“Elixir Energy” компани “Номгон IX” талбайн хоёр дахь цооногоос 51 метр зузаан нүүрсний давхарга тогтоолоо

374

“Elixir Energy”-ийн өрөмдлөгийн цар хүрээ, хэмжээ нэмэгджээ
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани “Номгон VIII”,  “Номгон IX” талбайд төлөвлөгөөний дагуу өрөмдлөгүүдээ дууслаа.
Өргөтгөсөн хөтөлбөрийн хоёр дахь цооногийг 10 хоногийн хугацаанд 562 метр гүнд өрөмдөж ойролцоогоор 51 метрийн зузаантай нүүрсний давхарга илрүүлсэн байна.
Мөн өрөмдлөгийн цар хүрээ, хэмжээ нэмэгдсэнийг тус компани тодотголоо. Цаашид дараагийн шатны үйл ажиллагаанд бэлдэхээр шингэнийг соруулж авах ажлыг үргэлжлүүлэх юм.
 
Энэ онд говьд эрт хүйтэрч, үйл ажиллагаанд нь саатал учруулж буй ч тус компани 11 дүгээр сар гэхэд шингэнийг соруулж, дараагийн шатны үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байна.
Үүний зэрэгцээ “Big Slope 2” талбайд хийсэн өрөмдлөгөөр 38 метр орчим зузаантай нүүрсний давхарга тогтоосноос хийн агууламж өндөр байгаа нь одоогоор “Номгон IX” талбайд бүртгэгдсэн хамгийн өндөр агууламж болж байна.
“Elixir Energy” компани энэ нээлтээ ирэх саруудад үнэлэхээр ажиллах бөгөөд энэ ондоо багтан дахин шинжлэх юм.

https://bloombergtv.mn/news/g1j262
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn