ӨМНӨГОВЬ: Алгуйн улаан цав

382


Мандал-Овоо сумын нутагт орших1375-1695метрөндөртэй,40-60 км урт үргэлжлэн тогтсон улбар ягаан өнгө бүхий өвөрмөцуул,хярууд байдаг нь Алгуйн улаан цав юм. Өмнөговь аймгийн төвөөс зүүн хойш 140 км зайд оршдогАлгуй улаан цавзөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд алдартай баян тансаг түүхийн өлгий. Их бага улаан цав, Сүм хайрхан, Алгуйн шил, Зүүн уушигийн хяр гэх зэрэг цогцолбор уулсаас бүрдэх энэ газар Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг.
Хуучнаар Түшээт хан аймгийн Говьтүшээ гүнийхошууны нутаг Улаан цав уул бол эртний их далайн усны ёроол байсан гэдэг.Энэхүү цав нь улаан өнгөтэй цонж өндөрлөг шаварлаг хавтгай чулуудаас бүрддэг. Баруунаас зүүн тийш хошууран тогтсон уул бөгөөд улаан цавд эртний динозаврын яс, чулуужсан өндгүүд хадгалагдан үлдсэн байдаг.
Энэ бүс нутгийг динозаврын өндөгний цэцэрлэг ч гэж хэлдэг. Учир нь Алгуйн улаан цаваас динозаврын чулуужсан өндөг хэдэн зуугаар хэмжигдэхээр олон олджээ. Эрт цагт тухайн улаан цавын хоёр хамрыг дамнасан том динозаврын яс байдаг байсан тухай нутгийн иргэд батлан ярьдаг байна. Алгуйн улаан цавын үргэлжлэл болох Алгуй гэж хадархаг зам нь нэлээн адармаатай уул залган байрладаг. Энэ уулын урт болоод өргөн нь хааш хаашаа 10 км үргэлжилнэ. Тус өвөрмөц тогтоц бүхий улаан цав, уулсын зүүн ар биед “Ар дөрөө”-нүүд гэж нэрлэх үзэсгэлэнт ам хавцал, хадан таг, хадан мөргөцөг бүхий үзэсгэлэнт газрууд олон байдаг. Алгуйн хярыг нутгийнхан нь “Шил" хэмээн нэрлэдэг. Энэ ууланд ховор боловч говийн бүх төрлийн ан амьтан, ургамал бий. Дэлхийд хосгүй яншил зандан, усан үзмийн бут, тошлой зэрэг жимс ургадаг.
Алгуй улаан цавын нэг үзэсгэлэнт хэсэг бол Сүм хайрхан буюу Сэрвэн уул яах аргагүй мөн. Энгэр талаасаа их сүрлэг энэ уул орчиндоо ганцаараа хадат уул бөгөөд мөн ар өвөртөө олон таг, ам хавцалтай. Алгуй улаан цавын цор ганц булаг ус нь энэ ууланд байдаг. Алгуй улаан цавын зүүн биед Монголын их хаадын нэг Тогоонтөмөр хааны амьдралтай холбоотой түүх агуулсан Хотын хөх, Тээрэм толгой гэх түүхэн газар бий. Мөн сумынойролцооДугшихын хөндийд Тогоонтөмөр хаан амьдарч эрт үед амуу будаа, олсны ургамал тариалж байсан гэдэг.
Алгуйулаан цавын цогцолбор газрыгТогоонтөмөр хааны амьдарч байсан суурин газрын нэрээр Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэгд оруулсан бол Мандал-Овоо сум Улаан цавыг сумынхаа 9 гайхамшгаар өргөмжилжээ.Харин Цогт-Овоо сум Сүм хайрхан уулыг сумынхаа 9 гайхамшгаар өргөжилсөн байдаг. Алгуй улаан цавын гол орой дээгүүр Их хүрээ, Бээжинг холбосон шар зам давж өнгөрдөг байжээ. Улаанбаатар, Дундговь аймгаасӨмнөговь аймгийг зоринирэх жуулчдын замдтус цогцолбор газарбайрладаг.Монголын говийн зорин ирж буй аялагчид, жуулчид зайлшгүй үзэх байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхийн арвин их баялагтай газар билээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn