Өдөрт 40-50 машин нүүрс хилийн боомтоор гарч байна

348
Гашуунсухайт боомтоор экспортлох нүүрсний хэмжээ эрс буурч өдөрт 50-40 машин нүүрс хилийн боомтоор гарч байна. 
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Оюу толгой" ХХК-ийн уурхайн бүсэд коронавирусний халдвартай нэг тохиолдол бүртгэгдсэний улмаас ийнхүү нүүрсний татан авалт буурсан байна.
Тус аймгийн ХОХБТХ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх "Оюутолгойд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш БНХАУ-ын шийдвэрээр нүүрс татан авалт буурсан. Өдөртөө 40-50 машин гарч байгаа. Тухайн улс өөрийнхөө эрсдэлийг тооцоолон ийнхүү нүүрсний татан авалтыг бууруулсан. Үүний хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж, экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцсон.
Мөн боомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнууд болон тээврийн жолооч нарыг дархлаажуулах, шинжилгээнд хамруулах ажлыг шат дараатай зохион байгуулж байна" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn