"Даланзадгадын үдэш дууг хэн сайн дуулах вэ" цахим уралдаан зарлажээ

441
"Даланзадгадын үдэш дууг хэн сайн дуулах вэ" цахим уралдааныг зохиогчдын зүгээс зарлажээ. Уралдаанд оролцохыг хүсэгч нь хөгжмийн зохиолч, дуучин О.Эрдэнэсүхийн аялгуу, Ө.Баянмөнхийн шүлгээр бүтсэн уг дууг өөрийн өнгө төрх, хэв маягаар дуулсан видео бичлэгийг дуучин О.Эрдэнэсүх цахим хуудсанд ирүүлэх юм. Энэ сарын 22-ноос эхлүүлсэн уг уралдаан ирэх сарын дөрвөн хүртэл үргэлжилнэ. Цахим хуудсанд хүлээн авсан хандалт үнэлгээний 50 хувь, уг дууны зохиогчдын үнэлгээ 50 хувь байх бөгөөд эхний дөрвөн байрыг урамшуулах ажээ. Уг уралдааны шагналын сан нэг сая нэг зуун мянган төгрөг ба тэргүүн байр эзэлсэн авъяастантай дуучин О.Эрдэнэсүх уг дууг шинэчлэн хамтран дуулна.Хөгжлийн зохиолч О.Эрдэнэсүх нь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчийн орлогч, албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, хошууч цолтой залуу юм. Тэрээр өөрийн урын сандаа 50 гаруй дуутай ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn