Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 3 хоног тэг зогсолт хийлээ

375

Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдаж, сумаас орж, гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс гурав хоног хязгаарлажээ.
Зургадугаар сарын 9-ний өдөр Цогт-Овоо суманд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрч түргэвчилсэн оношлуураар хоёр иргэний хариу эерэг гарсан байна. Тиймээс Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лабораторид PCR шинжилгээг хийхэд тухайн хоёр иргэний хариу эерэг гарч баталгаажсан тул 2021 оны зургадугаар сарын 10-13-ны 06.00 цаг хүртэл 72 цагийн хугацаанд тэг зогсолт хийх захирамж гарсан гэлээ
Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, сумын төвөөс орж, гарах болон сумын төв доторх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, сумын иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Энэ хугацаанд сумынхэмжээнд “Нэг өрх-нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn