Өмнөговийнхон 3963 км гүйж гуравдугаар байрт явна

500
"Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" өдөрлөгт Өмнөговийнхон 3963 км гүйгээд байна. Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж буй "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" өдөрлөгт Өмнөговь аймгийн 421 хүн тав дахь өдрөө оролцож байна. Тус өдөрлөг энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тухайн аймаг, дүүргийн харьяат хэн ч оролцох боломжтой юм. Тиймээс өөрийн эрүүл мэнддээ анхаарч, өдөрлөгт нэгдсэн нутгийнхнаа дэмжин иргэн бүхэн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Гүйлтийнхээ километр хэмжээгээр Өмнөговийнхон өчигдөр улсын хэмжээнд дөрөвдүгээр байрт явж байсан бол өнөөдөр 3-р байр руу оржээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn