Замын-Үүд дэх сэжигтэй тохиолдолтой хамт 17 хүн байна

456

Энэ сарын 11-ний 21:35 цагаас нийслэл рүү хөдлөх ёстой байсан Хөх хот-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд халдварт өвчний сэжигтэй зорчигч байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч байна.
Тухайн хүн БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байсан талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгч байна. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Тус чиглэлийн цуваанд 7-8 галт тэрэг байгаа бөгөөд зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүн бий. Тэднийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна. Харин өвчний сэжигтэй зорчигчийн суусан галт тэргэнд нийт 17 хүн байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn