Сумдын автозамын хяналтын цэгээр нэвтрэх хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, хяналтыг чангатгана

381
"Оюу толгой" ХХК-ийн уурхайн бүсэд "Ковид-19" халдварын тохиолдол гарсантай холбоотойгоор зарим үйл ажиллагааг хязгаарлалаа. Халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн зарим үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийн 06.00 цагаас эхлэн 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хязгаарлахаар болсон. Үүнд жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага хүлээн авалт, баар /диско, караоке/, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглоод байна. Мөн цахим болон бүх төрлийн тоглоомын газар, сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, алжаал тайлах төв, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, спорт заал, саун бассейны үйл ажиллагааг хязгаарлаад байна. Үүнээс гадна дэн буудал, шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд, биеийн тамир, спортын арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ. Мөн сумдын автозамын хяналтын цэг /пост/-ээр нэвтрэх хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, түүнд тавих хяналтыг чангатган ажиллаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn