АХБ-аас Монгол улс нэмж 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж авна

407

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзах үеэрээ “Covid-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус банкнаас Монгол Улсад нэмж 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож буйгаа дуулгав.
Павит Рамачандраны хэлснээр, тус тусламжийг Ази, Номхон далайн гамшгаас хамгаалах сангаас олгохоор болсон байна. Азийн хөгжлийн банкнаас өмнө нь дээрх зорилгор Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон билээ. Павит Рамачандран Монгол Улсын Засгийн газарт олгохоор төлөвлөсөн төсвийн нэмэлт дэмжлэгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд тусална хэмээн мэдэгджээ.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон АХБ-ны хамтарсан эрүүл мэндийн салбарын IV төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт барьсан жишиг эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт болон боловсон хүчнийг дадлагажуулах үйл ажиллагааг түргэвчилж, эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn