“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна

622

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ анх удаа ногдол ашиг  өгөх шийдвэр гаргалаа. Ногдол ашгийг хэзээ өгөх вэ?

-Компанийн тухай хуулиар ногдол ашиг олгох шийдвэрийг тухайн оны аудитлагдсан тайланг үндэслэн санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор буюу хоёр дугаар сарын 20-ны дотор Төлөөлөн удирдах зөвлөл гаргах ёстой.  Энэ дагуу бид ногдол ашиг өгөх шийдвэрээ гаргалаа.

Уг шийдвэрийг тухайн оны 5-р сарын 01-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж хэлэлцүүлэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан энэ ондоо багтан олгоно. Иргэд маань ногдол ашгаа авахын тулд хувьцааны дансаа нээлгэх ёстой. Одоогоор дансаа нээлгээгүй 600 гаруй мянган иргэн бий.

 -Ногдол ашгийн хэмжээ хэдэн төгрөг вэ?

 -Төлөөлөн удирдах зөвлөл нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөг авна гэсэн үг. 750 ширхэг хувьцаатай иргэн 67500 төгрөг авна. Өөрөөр хэлбэл өөрт байгаа хувьааныхаа тоог 90 төгрөгөөр үржүүлэхэд тухайн иргэний ногдол ашгийн хэмжээ гарч ирэх юм.Хувьцаагаа төрд зарсах, сургалтын төлбөр бусад зүйлд зарцуулсан иргэд цөөнгүй бий. Гэхдээ нийт хувьцаа эзэмшигч иргэдийн 90 хувь орчим нь 741-ээс дээш тооны хувьцаатай. Тэгэхээр иргэдийн гар дээр боломжийн хэмжээний ногдол ашиг очно гэсэн үг. Иргэдийн эзэмшилд байгаа 14.75 хувь буюу 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилагдана.

2

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn