ӨМНӨГОВЬ: Ханбогд сумыг хот болгон хөгжүүлнэ

569

Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хүн ам татахуйц хэмжээний хот болгон хөгжүүлэх стратеги, төлөвлөлт шаардлагатай байгааг үндэслэн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах ажлыг хийж байгаа юм.
Гүйцэтгэгчээр "Эн Эй Пи Групп" ХХК шалгарсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон Ханбогд сумын удирдлагууд холбогдох албаны хүмүүстээ уулзалт хийжээ. Уулзалтаар гэрээт ажлыг эхлүүлэх, хийж гүйцэтгэх ажил, түүний цаг хугацаа, ажлын хуваарийн талаар мэдээлэл солилцож цаашид анхаарах асуудлыг хэлэлцсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn