Даланзадгадад 1200 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

420
ДАЛАНЗАДГАД ХОТНОО СҮНДЭРЛЭХ 1200 ХҮҮХДИЙН ШИНЭ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ
2020 он Өмнөговьчуудын хувьд онцлог. Аймгийн Засаг даргын Захирамжаар "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан. Тус салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг ахиулан хийж байгаа бөгөөд Даланзадгад хотын Баруун сайхан 1 дүгээр багт 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг өнөөдөр эхлүүллээ. Спорт заал, урлаг заал, номын сан, цайны газар зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт сүндэрлэх ба Өмнөговь аймаг, Оюутолгой компаний хамтарсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм. Орон нутагтаа олон бүтээн байгуулалтыг цогцлоосон Хүннүгийн говь компани гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд 2021 оны наймдугаар сард ашиглалтад оруулах юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn