Өмнөговь аймгийн удирдлагууд малчид, ХАА-н салбарын ажилчид, ахмадуудыг өглөөний цайнд урьж ярилцав

395
Тус аймгийн удирдлагууд аль болох олон салбарын төлөөллийг "Өглөөний цай"-нд урьж аймаг орон нутагт тулгамдсан, эсхүл шинээр хэрэгжүүлэх ажлуудын талаар иргэдийн санал бодлыг сонсож ярилцдаг уламжлалтай аж. Уулзалтаас гарсан саналуудын 90 гаруй хувийг бодлого хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлсэн юм байна.
Энэ удаагийн "Өглөөний цай"-нд малчид иргэд, хөдөө аж ахуйн салбарынхан, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмадуудыг урьж өвлийг өнтэй давах, гарз хохиролгүй туулах асуудлаар ярилцжээ. Энэ жил 6100 малчин өрхөд, 3,0 сая толгой мал өвөлжинө. Намаржилт тааруу улмаас 370 өрхийн 280 мянган толгой мал аймгийн бусад сумдад, 135 өрхийн 144 мянган толгой мал Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймагт оторлож байгаа юм байна.
Уулзалтаар отор нүүдэл их үед баг, сум, аймгийн удирдлагууд малчидтайгаа ойр ажиллах, өвс тэжээл татаж нөөцлөх асуудлыг чанартай гүйцэтгэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа эрчимжүүлэх, Мах бэлтгэх, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дорвитой ажлуудыг зохион байгуулах, малыг төрөлжүүлэх, отор нүүдлийг зөв зохистой хийх, малчид хоорондоо хорших, малын угаалга, хашаа хорооны ариутгалын ажлыг сайн хийх хэрэгтэйг онцлон хэлэлцжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn