Өөр аймгаас ирсэн оторчдоо анхаарч ажиллахыг мэдэгджээ

329



Тус аймагт зуншлага, намаржилт тааруу байсны улмаас ихэнх нутгаар бэлчээрийн гарц муу байгаа. Өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас41өрхийн 20229 толгой мал, Өвөрхангай аймгаас 91 өрхийн 53177 толгой мал, Дундговь аймгаас 64 өрхийн 33472 толгой мал, нийт 198 өрхийн 106878 толгой мал орж ирсэн урьдчилсан мэдээтэй байна. 

Оторчид гэрээ хэлцэл хийгээгүй, мал эмнэлгийн газрын цахим гэрчилгээний системд бүртгэлгүй, нутгийн малчидтай бэлчээр, усны маргаантай, нутгийн малчдын чөлөөлсөн өвөлжөө бууцыг дур мэдэн ашиглах, үхсэн малын сэг зэмийг ил хаяж нүүх асуудал үүсч байгаа юм. Цаашид байдал хүндрэх төлөвтэй тул дээрх аймгийн удирдлагуудад отроор яваа малчин өрхөө эргэн, сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж гэрээ байгуулан, хамтран ажиллахыг мэдэгдээд байгаа аж.

Өмнөговьаймгийн хувьд 14 сумын 1602 өрхийн 966,7 мянган толгой мал оторлож байна. Үүнээс Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв аймгийн нутагт манай аймгийн 9 сумаас 97 өрхийн 74593 толгой мал отроор явж байгаа юм. Өөрийн аймгийн бусад суманд 11 сумын808 өрхийн 565978 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237433 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88756 толгой мал өвөлжөөд хаваржих мэдээлэлтэй байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn