21 цэгт 43 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

270
Өмнөговь аймагт 21 цэгт 43 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.  Тус аймагт сум хооронд хөдөлгөөн хязгаарлаад гурав хонож байна. Мөн төв суурин газартаа 18:00 цагаас хойш бүх хөдөлгөөнийг зогсоож байгаа юм. Үүнээс гадна төрийн байгууллагууд 09:00-16:00, хүнсний дэлгүүрүүд 10:00-17:00 цагт ажиллаж байна.
Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Чинзориг "Аж ахуй нэгжүүд яг цагтаа үйл ажиллагаагаа зогсоож байна. Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан баг хяналт тавьж ажиллаж байгаа. Иргэд болон аж ахуйн нэгжүүд аймаг, сумын Онцгой комиссоос өгч байгаа чиглэлийг маш сайн баримталж байна" гэлээ.
Аймгаас өдөртөө 300 орчим тээврийн хэрэгсэл гарч, орж байгаа аж. Энэ нь хүнс, өвс тэжээл, шатахуун тээвэр болон онцгой нөхцөлийн дагуу зорчиж байгаа тээврийн хэрэгслүүд юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn