"Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг хот, Цагаанхадыг тосгон болгоно"
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар:
-Хуулийн төсөлд 19 аймгийг хотын статустай болгохоор тусгасан. Жишээ нь Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогдыг хот болгоно. Ханги мандал, Гашуунсухайт зэрэг боомт төвлөрсөн ч хүн амд төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа газруудыг тосгон болгох хуулийн төслийг орууллаа. 100 мянгаас дээш хүн амтай бол улсын, 30 мянгаас дээш хүн амтай бол орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн шинэ хот байгуулна. Энэ хот корпорацын зарчмаар цаашид оршин тогтноно.
ЗГ-аас өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар оруулахаар тогтсон.