Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хууль бус нууц хуралдаан хийжээ

635

Чоно борооноор, бэртэгчингүүд коронагоор гэдэг үг гарлаа. Өмнөговь аймгийн ИТХ гэдэг байгууллага хууль биелүүлдэггүй дураараа дургиж байдаг газар болсныг энд хэлэх хэрэгтэй. Удаа дараа хууль бус хурал хийж өөрсдийн эрх ашигтаа нийцүүлсэн шийдвэрүүдийг гаргаж байна. 2020 оны 3-р сарын 20 –ны өдрийн 10 цагаас хурал зарлаж 11 тэргүүлэгч ирэхээс 6 тэргүүлэгчээ эзгүйг мэдсээр байж 5 уулхнаа яаран сандран нууцаар хуралджээ. Ирц хүрээгүй байхад өөрийн намын хэдхэн тэргүүлэгчээ дуудаад нууц хурал хийж гаршиж байгаа энэ үйлдэл нь аймгийн хурлын 33 төлөөлгч болон Өмнөговь аймгийн 70 мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна. 2 хилийн боомттой тус аймаг нүүрс экпортлохтой холбоотойгоор хорио цээрийн дэглэм, ариутгал халдваргүйтэл гээр дээр дооргүй амасхийх завгүй байх зуур МАН-ы 5 гар сууж байгаад л бүхэл бүтэн аймгийн асуудлыг шийдэж байдаг хууль бус үйлдэл нь удаа дараа буюу 3 дахиа болж байна.
Энэ бусармаг тогтолцоог бий болгож хууль бусаар бүхнийг шийдээд явж болдог гэдгийг харуулан ард иргэдээ доромжилж суугаа аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нь энэ удаагийн тэргүүлэгчдийн хурлаа хууль бусаар нууц хаалттай хийхдээ мэдээлэл түгээхээр очсан орон нутгийн ТВ нүүдийг оруулахгүй байх үүрэг өгчээ. Учир нь энэ хурлаараа тэд нууцаар сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчдын нэрсийг өгөх, түрээсийн орон сууцанд өөрсдийн гар хөлөө оролцуулах хайгуулын тусгай хэргцээний газрыг зөвшөөрөх зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ намын эрх ашигтаа нийцүүлсэн гэдэг хардлага аргагүй төрүүлж байна. Ийнхүү ирц бүрдүүлэхгүйгээр хуралдаж ард түмнээсээ нууцаар асуудал хэлэлцэж байгаа энэ байж боломгүй үйлдэлүүд нь Өмнөговь аймагт хэвийн үзэгдэл боллоо. Нутгийн өөрөө удирдах ёс, ард иргэдээ төлөөлж байгаа төлөөлөгч, тэргүүлэгчдийн хамтын шийдвэр гарахаа байсан энэ удаагийн буюу 2016-2020 оны Өмнөговь аймгийн ИТХ нь угаасаа 4 төлөөлөгч нь хууль бус гэдгийг нь Монгол улсын дээд шүүх нотолсон билээ. Ийнхүү хөдөө орон нутагт хууль гууль болоод удаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn