Цэргүүдийг зөвшөөрөлгүй ажиллуулсан "Галтууд" ХХК-ын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ
Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н нь 2022 оны долоодугаар сарын 13 нд барилгын хажуунаас нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан билээ.
Талиийгаач цэрэг тус ангийн штабын дарга Н.Баяраагийн найзууд болох Д.Төрбаяр, Б.Баярчимэг нарын эзэмшлийн “Галтууд” ХХК-ын хармагийн талбайд ажиллаж байх үеэр энэхүү харамсалтай хэрэг гарсан юм. Галтууд компани арван цэрэг ажиллуулж байсан бөгөөд ангийн захирагч нь мэдээгүй байсан гэх мэдээллийг хэвлэлд өгсөн юм.
Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд цэргүүдийг ажиллуулсан "Галтууд" ХХК-ын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ.
http://hardnews.mn/17890/