Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр боллоо.
Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжэг авах чиг үүрэг бүхий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороодыг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан хуульд заасан хугацаанд байгуулжээ.