ӨМНӨГОВЬ: Иргэдийг орон сууцжуулах "Шинэ мянган айл" хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байна

333

Орон нутгийн иргэдийг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой хэрэгжиж буй тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд дахин төлөвлөлтөд орсон 4-р орон сууцны барилгыг дуусгаж ашиглалтад хүлээн өгөхөөр төлөвлөжээ. Орон сууцжуулах хөтөлбөр сумдад мөн тэгш хүртээмжтэй хэрэгжиж, сумандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэн сум сууриндаа ажиллаж амьдарч байгаа албан хаагчдад төрийн албан хаагчдын 10 айлын орон сууцнуудыг барьж хүлээлгэн өгсөн юм. Мөн иргэд хашаандаа амины орон сууц барих, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Хөтөлбөрийн хүрээнд шинээр орон сууцнуудыг барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ ашиглалтын хугацаа дууссан орон сууцнуудыг буулгаж шинээр барих дахин төлөвлөлтийн ажлыг хийж, хуучин байранд оршин сууж байсан иргэдийг тав тухтай шинэ орчинд амьдрах боломжоор ханган өгч байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм. Тус 4-р орон сууцыг 2020 онд дахин төлөвлөлтөд оруулж зураг төсвийг хийсэн боловч газрын маргааны улмаас барилгын ажил хойшлогдоод байсныг холбогдох албаныхан шийдвэрлэж ийнхүү ажил эхэлж байна. Тухайн барилгын ажлыг орон нутгийн барилгын компаниуд 2023 оны 3-р сард эхлүүлэхээр төлөвлөж өнөөдөр захиалагч, гүйцэтгэгч, оршин суугчдын гурвалсан уулзалтыг хийлээ. Төлөвлөгөөний дагуу ажил хэвийн явснаар 9 давхар орон сууцыг энэ оны 10-р сард ашиглалтад хүлээн авч, нийт 38 айл өрх шинэ байранд орох юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn