ӨМНӨГОВЬ: "Тавантолгой" ХК 2022 онд 30 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

303


"Тавантолгой" ХК-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 9-31-ний өдрийн хооронд 374,6 мянган тонн нүүрс олборлож, 115,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан хэмээн тус компаниас мэдээллээ. Энэ нь "Тавантолгой" компанийн жилийн нийт орлогын 15.3 хувийг эзэлж байгаа бөгөөд улсын төсөвт 30 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлсэн байна. 2022 оны жилийн эцсийн дүн мэдээгээр нийт 2.7 сая.тн нүүрс борлуулж, 755.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлж, улс болоод орон нутгийн төсөвт 290 орчим тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Даланзадгад сумын иргэдийн өвөлжилтөд зориулан "Тавантолгой" ХК-ийн Нүүрс борлуулах цэгт 9-р сараас хойш нийт 5180 тонн нүүрс буужээ. Тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Өмнөговь аймгийн 60-аас дээш насны ахмадуудад 1 тонн нүүрс үнэгүй олгох ажлыг зохион байгуулж, одоогоор 1660 тонн нүүрсийг зохих талоны дагуу олгосон юм.
Ийнхүү өнөөдрийн байдлаар нүүрс борлуулах цэгээр нийт 3500 тонн нүүрсийг худалдан борлуулсан бөгөөд 1 тонн нүүрсийг 55,000 төгрөгөөр борлуулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn