Өмнөговь аймаг хамгийн олон тэмээ тоолуулжээ

279

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2023.01.17/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийн 2022 оны урьдчилсан дүнг танилцууллаа.
 Статистикийн хорооноос гаргасан урьдчилсан дүнгээр Монгол Улс 2022 оны эцэст 71.1 сая толгой малтай болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.8 сая толгойгоор буюу 5.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Малын төрлөөр задалбал, улсын хэмжээнд адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470,5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая тоологджээ. Улсын хэмжээнд Архангай аймаг адуу, үхэр, хониныхоо тоогоор тэргүүлж байгаа бол Өмнөговь аймаг тэмээ, Хөвсгөл аймаг ямааны тоогоороо тус тус тэргүүлсэн байна.
Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум хамгийн олон тоо толгой мал тоолуулсан дүн мэдээлэл гарчээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn