О.Цогтгэрэлийг Увсад 5000 ажлын байр бий болгохыг даалгалаа

476


Өнөөдөр Увс аймгийн залуус нэгдэн Гиваан баатрын талбай дээр #I_LOVE_UVS уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад  Увс аймгаа хөгжүүлэхийн хүссэн, Увс аймагтаа ажиллаж хөдөлмөрлөхийг хүссэн 1000 гаруй залуус цуглаж хүсэл зорилгоо нэгтгэсэн юм. О.Цогтгэрэлийн санаачлан зохион байгуулсан “БИ ХЭРВЭЭ-ШИЙДЛИЙН МАРАФОН”-ны оролцогчид өөрсдийн болон аймаг сумд, иргэдэд, залуучуудад тулгарч байгаа асуудлуудын талаар илтгэл тавьж нээлттэй ярилцлаа. Монголын ирээдүй болсон залуусын уулзалтад  зочноор “БИ ХЭРВЭЭ-ШИЙДЛИЙН МАРАФОН”-ны  санаачлагч  О.Цогтгэрэл,   нэр дэвшигч Д.Цэндсүрэн, Л. Гантөмөр нарынхаа хамтаар оролцлоо. О.Цогтгэрэл залуусын уулзалтыг нээж үг хэлэхдээ би хүүхэд залуусын ирээдүйд чиглэсэн ажлыг санаачлан хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Өмнө нь Увс аймгийн Ардчилсан намын дарга байхдаа “ХҮСЛИЙН ЗАХИА”, “МИНИЙ ТЭМҮҮЛЭЛ”, “ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭХ” АЯН, “ТЭМҮҮЛЭЛ ТЭТГЭЛЭГ”, “МЯНГАН ТЭМҮҮЛЭЛ”, “BOOK CHALLENGE”, “ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЯ” зэрэг хүүхэд залууст чиглэсэн ажлуудыг санаачлан зохион байгуулсан. Бид асуудал ярих бид шийдлийг бий болгох цаг болсон. Залуучууд уулзалтын төгсгөлд Л.Цогтгэрэлийг Увс аймагтаа 5000 ажлын байрыг бий болгож, залуучууд биднийг нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж, аав ээж, ах дүү, төрөлх нутагтаа амьдрах боломжийг бүрдүүлж өгнө гэдэгт  итгэж байна гэдгээ илэрхийллээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn