Б.Энхбаяр: "Тавантолгой"-н орд өмнөговьчуудынх биш нийт иргэдийн өмч

603

УИХ-аас байгуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр /2023.12.04/  эхэллээ. 
 
Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байна.
Өнөөдрийн сонсголд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын 22 хүнийг гэрчээр дууджээ. Тэдний 17 нь хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн бөгөөд таван гэрчтэй холбогдож чадаагүй аж.  
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Та нар буруу яриад байна. "Тавантолгой" ХК-ийн ордыг өмнөговьчуудын өмч, өмнөговьчуудын баялаг гэж яриад байна. Үндсэн хуульд зааснаар газар, түүний хэвлий байгалийн баялаг нь Монголын нийт ард түмний өмч юм. Нэг аймгийн өмч биш. Манай улс холбооны улс биш, нэгдсэн улс" хэмээн тодотголоо. Нээлттэй сонсгол 14:00 цаг хүртэл түр завсарлаад байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn