ӨМНӨГОВЬ: Өмнөговь аймгийн Мухар шивэртийн ам

615


Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших зүүн сайхан ууланд Ёлын амнаас урагш 7 километр, аймгийн төвөөс 36 километрын зайд хамгийн өндөр мөс бүхий үзэсгэлэнт Мухар шивэртийн ам оршдог.  Мухар шивэртийн амныжижиг булаг нь10 орчим метрийн өндрөөсурсаж,өвөл хадан хана даган тэлж хөлдөн их хэмжээний мөсөн бүрхүүл үүсгэдэг.
            
Уг ам нь нар бага тусдаг мухар ам учир зуны идхалуун+38градусын халуунд чмөстэй байдгаараа гайхамшигтай юм. Уулын гүн рүү машинаар орж, тусгай тэмдэг тавьсан машины зогсоолоос цааш 750 метр газар тявган алхаж Мухар Шивэртийн аманд хүрдэг. 
Аялагчид алхах замдаахоёр хажуугийн хадат уулсын оройд харагдахолон төрлийнамьтан шувууны дүрс хэлбэрийг сонирхон үздэг.
Тус амны өндөр оргилуудад Ооч Ёл байнга үүрлэдэг учир аль болох дуу чимээ бага гаргаж, заасан тэмдэглэгээний дагуу аялахыгмэргэжилтнүүдзөвлөдөг.
Ёлын амтай нэг салбар уулс учир өглөө эрт, оройн нар буух үед анхааралтай ажиглаж явбал Мухарт Шивэртийн аманд цөөнгүй зэрлэг амьтан, шувуудыг олж харах болно. 
Мухар шивэртийн аманд үзэж харах сайхан зүйл үүгээр дуусахгүй.Хадан дээр ургасан анхилам үнэрт арцнаас гадна улаалзгана, тошлой, үхрийн нүд гээд бутлаг ургамлан жимснүүд ургадаг.Мөн өндөр хадны ирмэг эмжиж ургадаг таримал сонгиноос гурав дахин илүү амт,аагтай, хөлддөггүйзэрлэг сонгино чургадаг баялаг нутаг юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn