В.Зеленськийг гадаад руу зугтахаар бэлдэж байна гэв

1 141
“Өөр Украин” хөдөлгөөний зөвлөлийн дарга Виктор Медведчук “В.Зеленський гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, зугтахаар бэлдэж байна. Тэр гадаадад үл хөдлөх хөрөнгө болон дарвуулт онгоц худалдаж авч байгаа” гэж мэдэгджээ.
Виктор Медведчукийн ярьж буйгаар В.Зеленський улсынхаа батлан хамгаалах болон эдийн засгийн салбарт хөрөнгө оруулах талаар бодохгүй байгаа аж. Тэрбээр дотны найз Сергей Шефирийнхээ тусламжтайгаар гадаадад хэдэн жил үл хөдлөх хөрөнгө цуглуулж, компани бүртгүүлж байгаа гэнэ.
“Өөр Украин” хөдөлгөөний зөвлөлийн дарга Виктор Медведчук мөн “Володимир Зеленський Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаасаа өмнө Сергей Шефир рүү бүх оффшор хөрөнгөө шилжүүлсэн. Бас ногдол ашиг авч байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шефир болон түүний дүү 75 сая ам.долларын үнэтэй хоёр дарвуулт онгоц худалдаж авсан талаар мэдээлэл гарсан. Ийм аргаар харх зугтахын тулд өөр нүх ухсан” гэжээ.
Үүний өмнө Украины Дээд радагийн гишүүн Гео Лерос “Зеленський  улсын төсвийг увайгүй хулгайлдаг” гэж мэдэгдсэн билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn