ЦЕГ: Хуурамч евро хилээр нэвтрүүлж, банканд солиулсан этгээдүүдийг шалгаж байна

839

Гадаадын иргэдтэй хамтран их хэмжээний хуурамч евро бэлтгэж, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, тухайн этгээд өнгөрөгч гуравдугаар сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны гурван банкны салбарт хуурамч евро солиулж, мөнгөн дэвсгэрт болгожээ. Урьдчилсан байдлаар 170 мянган евро буюу 600 орчим сая төгрөгийн вальютыг арилжааны банкаар солиулсан байна. 
Уг хэрэгт одоогийн байдлаар 5-6 монгол, гадаадын гурван иргэнийг шалгаж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсан гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn