Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт өнөөдөр газар хөдлөлт боллоо. Тодруулбал, тавдугаар сарын 6-ны 04:49:25 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн учирсан хохирол учруулаагүй байна.
