"АНУ-ын эдийн засаг удаашрах болгоомжлолоос үүдэн хувьцааны зах зээл өндөр дүнгээр унаж байна" гэж Bloomberg Mongolia мэдээлжээ
Сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээл дээр хувьцааны ханш огцом унаж, эдийн засагт томоохон өөрчлөлт гарах төлөвтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Тэгвэл энэ талаар bloomberg tv mongolia "АНУ-ын эдийн засаг удаашрах болгоомжлолоос үүдэн дэлхийн хувьцааны зах зээл өндөр дүнгээр унаж байгаа" талаар мэдээллээ.
Тус мэдээлэлд,"технологийн компаниудын хувьцаа дуу дуугаа авалцан унаж, дэлхийн хувьцааны зах зээлийг бүхэлд нь “Улаан бүс” рүү хөтлөөд байна. “Nasdaq 100” фьючерс индекс дөрвөн хувиар унасан бол Японы хувьцаанууд сүүлийн 10 гаруй жилд байгаагүй дүнгээр үнэлгээгээ алдлаа" гэжээ. Мөн “Nvidia”, “Apple” болон “Tesla” компанийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар бүгд 7-оос дээш хувиар унаад байна. “Wall Street”-ийн “Айдсын хэмжүүр” гэж болох “CBOE Volatility Index” 2020 оноос хойших дээд түвшиндээ хүрч өссөн нь уналт хэр зэрэг ноцтойг гэрчилж байна" гэсэн байна. Мэдээллийг эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин хөрөнгө оруулагчид одоогоор эрсдэлээс хамгаалах гол хэрэгслээр Засгийн газрын бондууд болон швейцар франкийг сонгох хандлага ажиглагдаж байгаа аж.
Эх сурвалж: bloomberg tv mongolia