Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ

23

Moody’s Ratings (Moody’s) үнэлгээний агентлаг 2024 оны 11-р сарын 19-ний өдөр Голомт банкны зээлжих зэрэглэл болон 300 сая ам.долларын бондын үнэлгээг “B2” болгон өсгөж, “тогтвортой” төлөвтэй хэмээн үнэллээ.
Ийнхүү үнэлгээ сайжирч байгаа нь Голомт банкны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа болон Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээ өссөнтэй холбоотой.
Олон улсын үнэлгээний байгууллагууд Монгол Улсын болон банкнуудын зээлжих зэрэглэлийг ийнхүү шат дараалан нэмэгдүүлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх юм.
Дэлхийн жишиг Монголын банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn