Цагаан хад орчмын зам усанд автжээ

622

Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншандаас Хамарын хийд хүрэх авто замын зорчих хөдөлгөөнийг  зургадугаар сарын 26-ны өдөр хязгаарласан билээ. Тодруулбал, усархаг борооны улмаас гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрснийг засварлахаар ажиллаж буй. Тус замыг засварлаж байх хугацаанд тухайн чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж байсан боловч өчигдөр орсон  борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Тухайн бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn