Гавьяат тамирчин М.Анхцэцэг хүндийн өргөлтийн спортоос зодог тайллаа

271

Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн өргөлтийн спортоос зодог тайлжээ. Өдгөө 27 настай тэрээр энэ сарын эхэнд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байв.
Бахрайн улсын Манама хотод болсон ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -81 кг жингийн огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн М.Анхцэцэг дэлхийн аваргаас 5 медаль хүртсэн монголын анхны тамирчин болсон юм.
10 настайгаасаа хойш хүндийн өргөлтөөр хичээллэсэн тэрээр монголын анхны гэх олон амжилтыг тогтоосон билээ.
Тив, дэлхийн амжилтууд:
  • 2016 оны АШТ - Алт (Нийлбэр)
  • 2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
  • 2019 оны АШТ - Мөнгө (Нийлбэр)
  • 2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
  • 2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр)
  • 2022 оны АШТ - Алт (Нийлбэр)
  • 2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй)
  • 2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт) медаль хүртэж байв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn