Хогоо ангилан хаях хогийн савнуудыг байршуулна
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд ус ундааны хуванцар саваа ангилан хаях хогийн савнуудыг байршуулна.
Тус аймгийн Засаг даргын хуулийн зөвлөх Ө.Баянмөнх "Эко Өмнөговь Төсөл"-ийг санаачлан багагүй хугацааг үдэж байгаа юм. Тэрээр төрийн албан хаагчдаа дугуйгаар ажилдаа ирэхийг уриалж, өөрөө ч явган дугуйгаар ажилдаа ирж очдог болсноор говьчуудаа уриалсан юм. Энэ удаад тэрээр хуванцар сав ангилан хаях хогийн савыг санаачлан 13 байршилд суурилуулахаар төлөвлөж байна. Өвөрмөц шийдэл бүхий хогийн савыг ийнхүү байршуулснаар иргэд хогоо ангилан ялгаж хаяж сурахаас гадна хуванцар савыг дахин бүтээгдэхүүн болгон ашиглах боломжтой болох юм.
Өмнөговь Монцамэ