Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг баталлаа.

27


17 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн бол хийдэг, эхлүүлсэн бол гүйцээдэг гэдгийнх нь нэг том жишээ нь болж байна. Асар их эсэргүүцэлтэй тулж, Олигархи бүлэглэлүүдийн эрх ашгийг сөрж тэмцсэний үр дүнд Монгол Улсын хамгийн том стратегийн төсөл ийнхүү гараанаас гарлаа.
Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс эдийн засгийн тогтвортой байдлаа бэхжүүлэх нэгэн том тулгуур багантай болж байна. Энэ төслийн үр ашиг нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж Монгол Улсын эдийн засгийг улам бэхжүүлнэ. Ерөнхий сайдын зарласан 14 мега төслийн сайн эхлэл байх болтугай. Ерөнхий сайд Олигархи бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндсөнөөр өөртөө гал дуудаж, бөөн дайсан хурааж байж хийсэн төсөл шүү гэдгийг онцлон хэлье. Мөн ч их чичлүүлсэн дээ! Эцэст нь зорьсондоо хүрч чадлаа.
Өнөөдөр хүмүүст тэгтлээ их анзаарагдахгүй байж магадгүй, зарим нь үл ойшоож ч магадгүй. Харин жил ирэх тусам үнэ цэн нь нэмэгдэх төсөл байсныг цаг хугацаа нь болохоор хүн бүхэн ойлгоно. Бусад төслүүд нь ч асар бэрхийг туулж гаргасан энэ зам жимээр ар араасаа саад тотгор багатай хэрэгжих нь тодорхой болж байна. Хувь нэмэрээ оруулсан, дэмжиж тусалсан хүн бүхэнд баяр хүргэе👏👏👏Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр "70 жилийн дараа Монгол улс БНХАУ-тай Гашуунсухайт-Ганцмодны боомтыг холбох ажил эхэллээ. Үүнтэй холбоотой "Шивээ-хүрэн" боомтын ажлын эхлэлийг тавьж байна. Бүр түүний дараа "Бичигт"-ийн боомт тавигдах ажил эхэлнэ" гээд хэлчихлээ. Хэлсэн л бол хийнэ. Хамгийн том даваагаа давчихсан болохоор дараа дараагийн төслүүдээ цаг алдахгүй хэрэгжүүлж чадна гэдэг итгэлтэй байна. Улам их амжилт, олон олон ялалтуудыг хүсэн ерөөе
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn