Цогт-Овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих ажлыг эхлүүллээ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих ажлыг эхлүүллээ.
Тус аймаг Боловсролыг дэмжих жилийн хүрээнд дөрвөн суманд 50, 100, 200 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж байна. Өнөөдрийн билэгт сайн өдөр Цогт-Овоо суманд 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгыг эхлүүлж шав тавих ёслолыг үйлдлээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймагт олон бүтээн байгуулалтыг хийж буй "Суварган говь" ХХК энэхүү барилгын ажлыг хийх юм. Гэрээнд заасан хугацааны дагуу 2021 онд цэцэрлэгийн барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулахаар ажилдаа орлоо. Ингэснээр тус сумын 200 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын сургалтад 100 хувь хамрагдах боломж бий болно.