П.Түмэнжаргалын гэр бүлийг хувийн орон сууцтай болгох хандивын аяныг эхлүүлжээ

521


Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Баяндалай сумын иргэн П.Түмэнжаргалын гэр бүлийг хувийн орон сууцтай болгох хандивын аяныг эхлүүлжээ.
Тус аймаг 2020 оныг "Өрх гэр бүлийг дэмжих жил" болгон зарлаад байгаа юм. Энэ жилийн ажлын хүрээнд олон ажлуудыг төлөвлөн ажил хэрэг болгож байгаагийн нэг нь сум бүрийн заавал хөгжих өрхүүдээс идэвх санаачилгатай, амьдралын төлөө зүтгэж, хөдөлмөрлөж яваа нэг өрхийг сонгон орон сууцтай болгох юм. Баяндалай сумын хувьд Наран багийн харъяат П.Түмэнжаргалын гэр бүл сонгогдсон бөгөөд одоо хөрөнгө босгох ажлыг төр захиргааны байгууллагууд, ард иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ дэмжлэгээр зохион байгуулж байна. Тус өрхийн тэргүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд амьдрахын төлөө санаачлагатай зүтгэлтэй байдгийг нь үнэлж ийнхүү хувийн орон сууцтай болгохоор сонгожээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn