Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

74

Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хороо нь БНСУ-ын Донгий их сургуулийн AI Grand ICT судалгааны төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд:
• Боловсрол, судалгааны материал, эрдэм шинжилгээний мэдээлэл солилцох
• Үйлдвэрлэл, их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан, профессор, судлаачдын солилцоог хэрэгжүүлэх
• Мэдээлэл, харилцаа холбооны технологи (ICT)-ийн чиглэлээр сургалт, боловсролын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр боловсрол, судалгааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын туршлага, дэвшилтэт технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодит боломж бүрдэж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn