Суурьшлын бүсээс мал гаргах ажил зохион байгуулж байна

31

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1589 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах, авто замын осол, эрсдэлийг бууруулах зорилгоор мал гаргах ажлыг зохион байгуулж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид хоёр  хэсэгт хуваагдан ажиллаж, тусгай хамгаалалттай газар нутагт хууль, журам зөрчин бэлчээрлэж буй малыг гаргах ажиллагааг зохион байгууллаа.
Нэгдүгээр  хэсэг
Бага тэнгэрийн амнаас Залаатын ам хүртэл
  • 80 орчим толгой мал гаргав
  • Үүнээс 67 адууг БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст хүлээлгэн өглөө
Хоёрдугаар хэсэг
Зайсангийн амнаас Их тэнгэрийн ам хүртэл
  • 30 толгой адуу гаргаж БЗД-ийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө
Хуулийн хариуцлага Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд:
  • Иргэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
  • Хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд Учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хариуцлага хүлээлгэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn