Оюутолгойн эрчим хүчний зарим хэрэглээг дотоодоос хангаж эхэллээ

461


Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш эрчим хүчээ ӨМӨЗО-оос импортолж ирсэн. Тэгвэл тус уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кВ-ын, гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дуусгасан талаар салбарын яам мэдээллээ. Тодруулбал, Мандал, Тавантолгой, Оюутолгойн дэд станцыг өнгөрсөн пүрэв гарагт хэвийн ажиллагаанд залгаж, дээрх уурхайн цахилгааны зарим хэрэглээг Монголын төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж эхэлсэн байна. Уг схем нь эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлээс хамаарч нийт 40 МВт хүртэл чадлаар хангах боломжтой аж. Одоогоор тус уурхай эрчим хүчний хэрэглээнийхээ нэг хувь буюу 1.3 МВт-ыг төвийн бүсийн нэгдсэн системээс авч буй гэнэ. Цаашид энэ дүнг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ташрамд дурдахад, Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг 2012 оны арванхоёрдугаар сард ажиллуулж эхэлсэн билээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn