Эрүүл мэндийн салбарын төлөөллийг "Өглөөний цай" уулзалтад урьж ярилцлаа
Өмнөговь аймгийн удирдлагууд эмч, эрүүл мэндийн салбарын төлөөллийг "Өглөөний цай" уулзалтад урьж ярилцсан байна.
Иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор ийнхүү эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч ажилчдын төлөөллийг өглөөний цайнд урьж санал бодлыг нь сонсчээ. Тус салбарт тулгамдаж буй хамгийн эхний асуудал нь суурин болон хөдөлгөөнт хүн амд хүрч ажиллахад ачаалал их байгааг онцолсон юм. Хүний нөөцийн бодлого маш муу гэж үзэж байна. Суурин 70.000 иргэн хөдөлгөөнт 110.000 иргэнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 240 эмч үйлчилж байгаа нь нэг эмчид ноогдох ачаалал их. Улмаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж тааруу байх гол шалтгаан юм. Тиймээс ЭМЯ холбогдох газарт хүний нөөцийн асуудлыг уламжилж дорвитой шийдэл гаргаж эмч ажилчдынхаа ачаалал, нэг хүнд ногдох үйлчлүүлэгчийн тоог бууруулж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Мөн гэр хороолол гудамж талбайн хаягжуулалтыг цэгцлэх шаардлагатай. Тухайлбал Даланзадгад сумын Их уул, Дундсайхан хороололд нэг хаяг 2-3 удаа давтагддаг. Хаяг тодорхойгүйн улмаас дуудлаганд шуурхай очиж амждаггүй. Мөн төвийн дуудлаганд явахад машины хүрэлцээ муу, фургон машинаар явахаар асуудал бэрхшээл их байдаг. Энэ асуудлыг шийдэж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүндрэл бэрхшээлийг шийдэх шаардлагатай гэсэн юм.
Үүнээс гадна архины хэрэглээг багасгах, нөлөөллийн ажил хийх, осол аваарыг бууруулах ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Хэдийгээр том том бүтээн байгуулалтын ажил хийж ажиллах орчин нөхцөл сайжирсан ч багаж хэрэгсэл ялангуяа нэг удаагийн багаж хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад нөлөөллийн ажил хийх, иргэдийн оролцоог дэмжих шаардлагатай байна гэсэн асуудлуудыг эмч, эрүүл мэндийн байгууллагынхан хөндлөө.