Нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэхийг хүслээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын Онцгой комиссын зүгээс ард иргэддээ нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай хүсэлтийг аймгийн ИТХ-д хүргүүллээ.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-иас 30 мянган тонн нүүрс татан борлуулалтын цэгүүдэд төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг цочроосон "Ковид-19" халдварын улмаас иргэдийн орлого буурсантай холбоотойгоор нүүрсний үнэ хөнгөлөх шаардлагатай байгаа юм. Иймд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүслээ. Өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн аман дээр 38,500, Даланзадгадын борлуулалтын цэг дээр 55,000 төгрөгийн үнэтэй байгаа юм.