Иргэдийг татан авах ажлыг шат дараатай зохион байгуулж байна
Дархан-Уул аймгаас нутаг буцах 14 оюутныг татан авах бэлтгэл ажлыг хангаж байна.
Улс оронд "Ковид-19" халдвар тархсаны улмаас нийслэл болон зарим аймагт иргэд, оюутнууд хөл хорионд орсон. Иймд Өмнөговь аймгийн удирдлагууд нутгийнхаа иргэдийг татан авах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна. Улаанаатар-Даланзадгадын чиглэлд энэ сарын 9-ний 10 цагт 40 зорчигчтой 1 автобус, 14.00 цагт 72 оюутантай 2 автобус, Дорноговь -Даланзадгад чиглэлд 41 оюутантай 2 автобус тус тус гарчээ. Аймгийн Онцгой коимссын мэдээлж байгаагаар, иргэдээ татан авч эхэлснээс хойш нийтдээ 583 иргэн иржээ. Нутагтаа ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх юм.