Манлай сумын хоёр өрх аймгийн аварга малчин боллоо

434
Өмнөговь аймгийн Манлай сумаас аймгийн аварга малчин өрхөөр хоёр өрх шалгарч шагналаа гардлаа. Аймгийн аварга малчин өрхөөр Ж.Номиндалай, Д.Чойсүрэн, С.Батбэх, З.Мөнхдэлгэр нарын гэр бүл тодорсон бол тус сумын ИТХ өнгөрсөн жилийн ажлынхаа амжилтаар аймагтаа хоёрдугаар байрт шалгарчээ. Мөн аймгийн ИТХ-ын жуухаар ЕБС-ийн үйлчлэгч Д.Доосмаа, У.Бужигдай, ЕБС-ийн багш Д.Содбаяр, аймгийн тэргүүний ажилтнаар Ш.Мөнхтуяа, Т.Бурмаа, Ө.Баярмаа, Т.Нансалмаа, Б.Түвшинбаяр, О.Отгонханд, Засаг даргын жуухаар З.Болдбаатар, Н.Сувд-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын хүндэт тэмдгээр малчин Ж.Төгсжаргал нар тус тус шагнууллаа.Манлай сум нь 769 өрхтэй 2667 хүн амтай, 469 малчин өрхтэй 220619 толгой малтай юм. Одоогийн байдлаар өөрийн аймгийн 5 сумын 121 өрхийн 92 мянган толгой мал, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн 70 гаруй өрхийн 80 мянга гаруй толгой мал тус сумын нутагт отроор өвөлжиж байна. Сумын нутагт нийтдээ 390 гаруй мянган толгой мал өвөлжиж байгаа гэсэн судалгаа байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn